Ахлах сургуулийн 2-р ангийн сурагч байх үеэс л сургууль даяар ганцхан хүн л бусдын хараанд өртдөг байлаа.
Түүний үсний өнгө бусдаас өөр.
Мөн тэр эрэгтэй хүн сонирхдог. Царай зүс, бие хаагаар түүнийг гүйцэх нэгэн байсан гэвэл худлаа. Түүний бэлгийн чиг хандлагыг хүмүүс ойлгохгүй гэж бодож байсан тэр бүгдийг өөртөө татах гайхалтай увидастай байсан мэт. Манай сургуулийнхан бүгд л түүнтэй найзлахыг хүсэж, хувцаслалт үсийг нь дуурайдаг байв.Эхэндээ би түүнийг зүгээр л бусдын анхаарлыг татахын тулд иймэрхүү зүйлс хийдэг гэж боддог байлаа. Тэр өдрийг хүртэл.
Хачирхалтай нэгэн тохиолдлоор бид 2 оюутан болсон ч нэг цагийн ажил хийдэг болов.
Хөвгүүдийг урхидагч алдартай хөвгүүнтэй хамт нэг ажилд. Түүнээс аль болох зайтай байхын тулд яриа өдөхөд нь товчхон хариулж, цаг дуусмагц л шуудхан гарч явдаг байв.
Тэр их сургуульд орсон ч хэвээрээ. Нөгөө л нэг олон танилуудтай охидын дунд ч хөвгүүдийн дунд ч алдар нэр нь цуурайтна.
Борооны улирал эхэлчихсэн болоод ч тэр үү ойрын хэдэн өдөр тасралтгүй бороо орсоор л байлаа. Тиймдээ ч гудамжаар хүртэл хүн холхих нь багасаж, цаанаа л нам гүм байх аж. Гэвч хүнгүй кофе шоп, хэнтэй ч юу ч дуугарах шаардлагагүй энэ нөхцөл надад туйлын ихээр таалагдан чимээгүйхэн цонхны дэргэдэх сандал дээр тухлан шүхрээ барьсаар гүйлдэх хүмүүсийг цонхоор ширтэнэ.
Хүмүүс бүгд ямар нэг зүйлийн төлөө тэмцэлдэж, ямар нэг зорилготой амьдардаг. Харин надад тэмцэл ч тэр, зорилго ч тэр аль нь ч байхгүй. Би бол бодол дундаа амьдардаг бодлын хүн.
-Энэ хүмүүс яг шоргоолж шиг харагдаж байна
Намайг гайхан харвал тэрээр өмнө минь ирээд суучихсан бусад руу л гаргадаг тэр л инээмсэглэлээрээ инээн суух аж. Харин би хэлсэн үгийг нь сонссон ч хариу өгөлгүй буцан цонх руу ширтэхэд тэр
-Чи үнэхээр хачин залуу шүү
Энэ үг харин анхаарлыг минь татсан юм. Бүгд намайг уйтгартай гэдэг болохоос биш хачин гэж нэрлэж байсангүй.
Намайг асуусан харцаар харвал инээмсэглэсэн залуу
-Чамтай ярилцах гэж олон оролдлогын эцэст чиний анхаарлыг ингэж татдаг юм байж. За сайхан танилцацгаая гээд гараа сунгахад нь ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсанд тэр шууд л босч ирээд гарнаас минь атгаад
-Би бол И Хусог. Өөртөө итгэлтэй, өөрийгөө хайрлах дуртай залуу гэсээр сэгсрэхэд нь гарыг нь хурдхан тавин
-Би мэднэ ээ гэж хэлээд тэндээс холдов. Миний зорилго бол түүнээс аль болох зайтай явах. Яагаад гэвэл над шиг цөөн үгтэй чимээгүй, урсгал ус шиг хүнд тэр бол гал л гэсэн үг.
Тэр бол миний хальтхан мэддэг Гей залуу. Цаашид ч гэсэн хальтхан танидаг хэвээр үлдмээр байна................
~~~~
Энэ удаа миний хамгийн хайртай шип HYUNGWONHO байх болно оо
![](https://img.wattpad.com/cover/196675064-288-k314484.jpg)
YOU ARE READING
~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]
FanfictionТэр бол миний танил. Миний мэдэх эрэгтэй хүн сонирхдог залуу. #bxb #hyungwonho