1-р бүлэг: 00

10.3K 588 46
                                    

      Шөнийн хоёр цаг болоход Сөүл хот аль хэдийн чимээ аниргүйд автсан байлаа. Хэн бүхний унтаж, амрах энэ цагаар хотын төвөөс багахан зайд байх нэгэн хуучны байранд хаалгаа залхуутайгаар онгойлгон гэртээ орж ирэх хүү бол Жон Жонгүг юм.

      Нэг жилийн өмнө түүний гэр бүл осолд орсон ч тэр гайхалтай тохиолдлоор амьд үлдсэнийг дурдах нв зөв биз. Түүнд амьдрах магадлал тун цөөн байсан ч тэр хөл дэрээ босч чадсан нь магтууштай. Асрамжийн газар очихыг хүсээгүйдээ ажил хийж өөрөө өөрийгөө тэжээх хэрэгтэй болсон нь түүн шиг жаахан хүүгийн хувьд хүнд даваа байв. Тэрээр ахлах сургуулийн төгсөх ангид сурдаг бөгөөд царайлаг, спортлог дээрээс нь бүх зүйлийг сайн хийж чаддаг гэдгээрээ алдартай сурагч билээ.

"Оройтсонд уучлаарай... Аав аа, ээж ээ..."

       Жонгүг орныхоо дэргэдэх жаазтай зураг дээрх эмэгтэй, эрэгтэй хоёрыг ширтэнгээ инээмсэглэчхээд орондоо оров.

Гэтэл гэнэтхэн дуугараад байдаггүй утсанд нь зурвас ирснийг илтгэх шиг дуугарах нь тэр.

Mommy
Baby boy?

       Тэр зурвасыг харчхаад гайхан ширтэхдээ өөрийнхөө цахим хаягны нэрийг Baby_boy болчихсныг анзаарав.

"Хараал ид! Ким Тэхён! Ямар новшоо хийчихсэн юм бэ?"

Тэгээд амандаа хараал урсгасаар буцааж өөрчлөх гэсэн боловч болсонгүй. Мөн өнөөдөржингөө утсыг нь оролдсон найз Тэхёныг ингэсэн байх хэмээн бодсоор түүнийг буруутгаж эхэллээ.

Baby_boy
Уучлаарай эмэгтэй! Би baby boy биш... Энд алдаа гарчхаж~

Mommy
Аввв...чи эгдүүтэй юм аа~

"Солиотой хүүхэн бэ?"

Тэр тоосон ч шинжгүй амандаа бувтначхаад утсаа цааш тавин унтаад өгөв.

***

Mommy
Намайг үл тоож байгаа чинь таалагдахгүй байна шүү.

Baby_boy
Надад хамаагүй!

Mommy
Алив ээ... Чи яагаад зүгээр л миний эгдүүтэй бяцхан жаал болж болохгүй гэж... baby boy?

Baby_boy
Намайг мэдэхгүй байж ингэж ярьж болж байгаа юм уу? Надаас айхгүй байна уу?

Mommy
Сонсооч... Ээж нар хэзээ ч хүүгээсээ айдаггүй юм. Тэгээд ч би чамайг мэднэ. Жон Жонгүг~ Чиний хаана амьдардаг, хаана сурдаг, ямар ажил хийдэг гээд л бүгдийг нь...

Baby_boy
Хөөх~ Нээрээ юу? Яаж вэ?

Mommy
Чи миний baby boy болохоор...

       Энэ өглөө Жонгүг түүнээс ирсэн зурвасуудыг харан гайхсаар сургуулийнхаа үүдээр орлоо.

"Ким Тэхён!!"

       Тэр чангаар орилоод Тэхён гэх хүү дээр ирвэл Тэхён урдаас нь малийтлаа инээмсэглэнэ.

"Яасан бэ? Жонгүг~"

"Чи ийм зүйл хийсэн үү?"

"Ямар?"

Тэр түүний харуулах утас руу гайхан харчхаад сургуулиар нэг инээж орхих нь тэр.

"Baby boy? гэнэ үү? Хөөе би чамайг өмнө нь тийм зүйл хийж байгаагүйг мэднэ л дээ. Нээрээ бодоод байсан чинь чи чинь биднээс нэг дүү. Их тохирсон нэр байна."

"Юу гэсэн үг юм? Чи энийг ингээгүй юм уу?"

"Би ямар уйдсан биш дээ. Юу гэж ингэдэг юм."

       Жонгүг дахиад л гайхсан ч нөгөө эмэгтэй санаанаас нь гарч өгсөнгүй.

Baby_boy
Сонин юм даа. Энэ нэрийг манай найз өөрчлөөгүй гэж байна.

Mommy
Тийм үү?

Baby_boy
Тийм ээ...

       Тэр соруултай сүү уунгаа хариу бичихдээ өөрийгөө яагаад энэ зүйлийг хийгээд байгаагаа ч мэдсэнгүй.

"Юу вэ? Ер нь би яагаад энэ эмэгтэй рүү хариу бичээд байгаа юм? Галзуурсан байх аа!"

       Утас дахин зурвас ирснийг илтгэн дуугарахад Жонгүг утсаа шалгах эсэхдээ эргэлзсээр гараа урдаа авна.

       Гэтэл гэнэтхэн л түүний толгойд "Яагаад болохгүй гэж?" гэсэн бодол зурвасхийн орж ирэв. Тэгээд гараа явуулан ширээн дээр байх утсаа аван харвал нөгөө эмэгтэйгээс зурвас ирсэн байх нь тэр.

Mommy
Найз чинь өөрчилсөн үгүй нь хэнд хамаатай гэж... Чи аль хэдийн миний Жонгүги болсон~

Baby_boy
Би одоо хичээлдээ орлоо.

Mommy
Авв хичээлээ сайн хийгээрэй~ baby boy ~~~

Baby_boy
За... m..mommy~











































> Нэг жил гаран хугацааны дараах edit: Олон хүн асуусан болохоор буцаагаад оруулж байна. ㅋㅋ. Тэгэхээр 32 хэсгийн турш дахиад эгдүүтэй Жонгүгийг хамтдаа хайрлацгаахыг хүсвэл надтай хамт байгаарай. Ер нь тэгээд их залуухан байхдаа бичсэн болохоор инээд хүрээд үхэх байх л даа. Гэхдээ ERA нар зөндөө хайрладаг болохоор ичих нүүргүйгээр буцааж оруулж байгаа юм шүү. ㅎㅎㅎ

>>>

2022.06.28 дахин засвар эхлэв.

Залуухан байхдаа ч гэх шиг... Жонгүгтайгаа нийлж, бананатай сүүгээ уу жоохноо >.<

MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]Where stories live. Discover now