Бонус

3.6K 344 16
                                    

"Новш гэж! Юнги. Чи сая намайг юу сонссон гэж бодно."

      Хусог яаран орж ирээд орондоо хэвтэх Юнгиг сэгсэчсээр сэрээв.

"Юу вэ? Юу? Ингэхэд чи амралтын өдөр байтал хааччихаад ирж байгаа юм?"

      Түүнийг уйтгартай гэгч нь хариулахад Хусог нүдээ эргэлдүүлээд "Чи өчигдөр Сэра багштай хамт явж байсан юм уу?" гэх нь тэр.

"Тийм ээ… Гэхдээ чи яаж----"

      Юнгигийн нүд нь сэргэн дээш өндийтөл Хусог жуумалзав.

"Би өнөөдөр сургууль дээр хүүхдүүдэд давтлага өгөх байсан юм. Тэгтэл хүүхдүүд нэг юмны тухай ярилцаад байсан байхгүй юу? Тэгээд Жиминээс асуусан чинь өчигдөр та хоёрыг явж байхыг харсан гэж байна. Нээрээ юм уу?"

"Тийм ээ… Өчигдөр нэг тиймэрхүү юм болчихсон юм."

     Тэр гунигтайгаар хэлээд санаа алдвал Хусог яагаад ийм сэтгэл дундуур байгаад гайхна.

"Чи тэгээд хаана хоносон юм? Арай Сэратай…"

"Тийм ээ… Би түүнтэй хамт хоносон."

     Хусог Юнгигийн хэлсэн зүйлд бараг л  түүнээс илүү баярлаж, догдолсоор доороо дэвхцэж гарлаа. Тэр үнэхээр баяртай байв.

Учир нь Юнги бол түүний сайн найз бөгөөд тэр түүнийг Сэрад маш их хайртайг мэдэж байлаа.

"Өглөө тэр юу болсныг ерөөсөө санахгүй байсан болохоор нь юу ч болоогүй гээд хэлчихсэн."

      Түүнийг Хусог руу харсаар ийн хэлсэнд тэр инээхээ болин гайхсан харцаар шидлэв.

"Юу вэ? Яагаад? Санахгүй байсан юм бол сануулахгүй яасан юм?"

"Аль хэдийн өөр хүнд хайртай юм байна лээ… Тэр нь бүр манай сургуулийн сурагч."

"Манай сургуулийн сурагч аа?"

"Тийм ээ… Жон Жонгүг!"

Хусогийн ам ангалзсаар хэлэх үггүй болов.

"Сэра үнэхээр тийм хүн сонирхдог гэж үү? Гэхдээ л чи…түүнд хэлэх хэрэгтэй байсан юм."

Хэсэг хугацааны дараа Хусогийг ийн ам нээхэд Юнги дахиад л санаа алдав.

"Бид үнэхээр тийм зүйл хийсэн ч тэр шөнөжингөө намайг Жонгүг гэж дуудсаар л байсан. Тэгээд бүр өглөө нь санахгүй байхад би хэлэх хэрэггүй----"

"Би лав чиний оронд байсан бол тэр жаалаас хайртай хүнээ булаах байсан юм. Мин Юнгиг хүнд хаягдаад шаналаад суухыг харах цаг ирдэг л юм байна."

Хусог түүнээр тоглоом хийх гэж оролдсон ч Юнги түүн рүү муухай харав.

"Би түүнийг зовоомооргүй байна…"

      Түүний үгэнд Хусог түүнд яг юу тохиолдсоныг гайхсаар "Тэрэнтэй тэргүй хүүхдүүдийн дунд ийм яриа тархчихсан юм чинь Жонгүг та хоёрыг хамт байсан тухай сонсох цаг хугацааны л асуудал." гэх нь тэр.

"Өөрийгөө бүр гуравдагч этгээдээр мэдэрчихлээ байна. Би тэгээд Жонгүгийг энэ тухай мэдэхээс айх хэрэгтэй юу?"

     Юнги гунигтайгаар инээд алдсаар буцан орондоо шургав.








































>>> Амьдрал баялаг шүү дээ хүүхдүүд минь~~~ Бонус гэсэн шиг аягүү жижигхэн хэсэг л боллоо…

1.5 жилийн дараах эдит: Ямар аймар бонус вэ? ㅎㅎㅎ

MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]Kde žijí příběhy. Začni objevovat