1-р бүлэг: 11

4.1K 342 14
                                    

"Энд хоёр хононо шдээ!"

      Түүнийг ийн хэлсээр гомдоллоход би хүзүүгээр нь гараа оруулан тэврээд үг хэлүүлэхгүй уруул дээр нь үнсэж эхэллээ.

Жонгүгийг үнсэх бүрт түүний амнаас банана амтагддаг.

Бүр энэ амтанд донтох нь...

Их чихэрлэг.

      Тэр эхэндээ намайг түлхэж байснаа сүүл рүүгээ бэлхүүсээр минь тэвэрсээр өөр лүүгээ татав. Тэгсээр хэн хэнд минь агаар дутагдахад би уруулаа салгаад түүний цээжинд наалдан зогслоо.

"Уучлаарай даа..."

     Намайг зөөлхнөөр хэлэхэд тэр дурамжхан толгой дохив.

"Танд хайртай болохоор уучилж байна."

Би түүний хэлэхийг сонссон ч түүнд наалдахаа больсонгүй.

Яг ингээд л хамтдаа баймаар байна.

Тэр их дулаахан...

     Ер нь хүнд хайртай болоход түүний хоолой хүртэл дуу хөгжим мэт уянгалаг сонстож, түүнээс ханхлах үнэр энэ дэлхийн хамгийн сайхан сүрчиг шиг үнэртэж, түүний хүрэлт ямар ч эмнээс илүү үйлчлэх шиг эд, эсийг минь сэргээдэг бололтой.

Яг ийм мэдрэмжийг энэ хүүхдээс мэдэрч байна.

     Бүтэн зургаан насаар дүү ч гэсэн... Үнэхээр хайр сэтгэлд нас хамаагүй байдаг бололтой...

***

"Жонгүги босоорой! Чи хоцрох нь..."

     Би гал тогооны өрөөнөөс чангаар орилов.

     Миний амралтын хугацаа дууссан учраас би багш байхаа больж буцан компанийхаа захирлын ажилд томилогдсон юм. Эргэж ажилдаа ороод аль хэдийн долоо хоносон байлаа. Буцаад захирлын ширээнд сууж, ажилдаа анхаарах болсноос хойш бага зэрэг завгүй болж байгаа.

"Яа! Жон Жонгүг..."

     Би уул нь сэрсэн цагаасаа хойш түүнийг дуудаж, босгохоор оролдсон ч тэр их нойрмог байна.

     Эцэст нь намайг түүн дээр очин хөнжлийг нь хуу татахад тэр хошуугаа унжуулан над руу хараад хөнжлөө авах гэж оролдоно.

"Босохгүй бол хоцорлоо!"

"Mommy~ Дахиад тавхан минут...мм?"

"Үгүй ээ. Одоо бос!"

    Аль болох ууртай хэлэхийг хичээн хөмсөг зангидахад тэр уруулаа цорвойлгоод унав.

MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]Where stories live. Discover now