SERA's POV
Бусад хүмүүс бидний хайрыг их эгдүүтэй гэлцдэг.
Харин би дүгнэвэл хэтэрхий адармаатай хэмээнэ.
Зүгээр л... Энэ их асуудал яагаад дахин, дахин гарч ирээд байгааг ойлгохгүй байна.
Бид эсвэл нэг нэгнээ ингэж их хайрлах ёсгүй байсан байх...
"Новш гэж..."
Би өрөөнөөсөө гарахын даваан дээр доош унаж орхихдоо амандаа бувтнав. Дахиад л хөл чичирч, тэнцвэр алдагдаад доошоо уначихлаа.
Улам хүндэрч байна!
Намайг арайхийн ширээ рүүгээ дөхөж байтал хаалга онгойн хэн нэгэн ороод ирэх нь тэр.
"Сэра... Бурхан минь! Чи зүгээр үү?"
Жин ах яаран ирээд намайг татан дээш босгоход би тогтолгүй доош уначхав.
Тэнцвэрээ олох ийм хэцүү гэж мэдсэнгүй. Өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд ирлээ. Би уул нь ийм сул дорой хүн биш... Үнэхээр ийм новшийн сул дорой биш...
Түүнд хүртэл мэдэгдүүлэхгүй байхыг хүссэн юм сан... Дахиад л ахыгаа зовоочихлоо.
"Сэра...яачихсан юм бэ? Эмнэлэг явъя."
Түүнийг санаа зовон намайг хоёр гар дээрээ өргөх гэхэд нь би түүнийг тайвшруулахыг оролдов.
"Ах аа. Энэ зүгээр ээ... Намайг сандал дээр суулгаад өг. "
Тайван байхыг минь хараад Жин ах ч бас тайвшрах аж. Сандал дээр суулгаж өгснийх нь дараа би ширээн дээрх эмээ аван уулаа.
Энэ эмийг удаан уух тусам нөлөө нь багасна...
"Оношоо хэл. Сэра... Энэ тийм ч сайн харагдахгүй байна! Чи мэдсэн тийм биз? Би чамайг ухаантай гэдгийг мэднэ... Чи эмнэлэгт үзүүлээгүй байсан ч оношоо мэдэж байгаа биз дээ?"
"Ах аа... Жонгүгт хэлж болохгүй шүү."
Хаашаа ч юм гөлөрсөөр хэлбэл Жин ах мөрнөөс минь барин өөр лүүгээ харуулав.
Миний ах их царайлаг...
Арван естэй байхдаа аавыгаа алдснаас хойш ганцхан тэр л миний дэргэд байсан. Намайг тэжээхийн тулд муу залуустай орооцолдсон. Хүн алахыг хүсээгүй байсан ч миний төлөө хийсэн.
Миний төлөө л гэвэл юу ч хийж чадах тийм л ах минь...
Харин миний хийж чадах зүйл хичээх л байсан юм. Солиотой юм шиг ажиллаж, сургуулиа хүртэл цагаасаа эрт төгссөн. Тал, талын мэргэжил судалж байсан болохоор тэр намайг иймэрхүү өвчнүүдийг мэддэг гэж боддог.
![](https://img.wattpad.com/cover/209787773-288-k598330.jpg)
STAI LEGGENDO
MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]
Storie d'amoreMommy's baby boy is Jeon Jungkook "Baby boy?" "Yes mommy?" #Romance #Cute Highest rank🌟 #намжүүн #хусог #юнги #жин - 2 #жонгүг- 3 #жимин- 4 #тэхён- 6