1-р бүлэг: 07

4.9K 411 29
                                    

"Кан туслах аа~ Машин бэлд."

Сэра ийн хэлсээр гадуур хувцсаа хальт өмсчхөөд яаран гарав.

Baby_boy
Mommy намайг ирээд аваач~

      Хэдхэн хормын өмнө түүнд ийм зурвас ирсэн ба тэрээр Жонгүгаар хэлүүлэлтгүй хаана байгааг нь мэдэж байсан юм.

***

"Захирал аа... Ийм орой энэ газарт ирж болж байгаа юм уу?"

    Кан туслахыг ийн асуухад Сэра толгой дохиод "Зүгээр дээ" гэлээ.

    Тэдний очсон газар бол гадаа нь очиход л чанга хөгжмийн чимээ сонстохуйц цэнгээний газар байв.

"Уучлаарай. Энэ өрөөнд байсан хөвгүүд хааччихсан юм бол?"

     Тэр чанга дуу хангинаж, тод гэрэл энэ тэнд нь харагдах цэнгээний газрын VIP өрөөний ажилтнаас асуух агаад өнөөх ажилтан хэсэг бодол болсноо "Тэд түрүүхэн гарчихсан." гэх нь тэр.

"Насанд хүрээгүй хүүхдүүд юм байж... Ийм газар ороод бүр архи уучихсан юм байх даа? За яахав. Жон Жонгүг... Үхсэн гэж мэд..."

***

     Хаа нэгтээх хотын нэгэн гудамжинд бие биедээ байдгаараа наалдаж, хэлхэлдчихсэн дөрвөн залуус удаанаар алхана.

     Нэг захад нь Тэхён, нөгөө захад нь Инү байх ба голд нь Югём, Жонгүг хоёр бараг л унтаж байх нь тэр. Тэр дөрвийн нэг нь л хазайвал бөөнөөрөө даган хазайж нааш, цааш гунхах аж. Эцэст нь Тэхён хэт хазайж нөгөө талын захад байсан Инү тэрний хүчинд дагахдаа шонгийн мод мөргөөд уначхав. Тэгснээс болж Инүг дэрлэчихсэн байсан Югём унаж, Жонгүг ардаас нь хальтарч Тэхён ганцаараа босоогоороо үлдлээ.

"Яа! Чи яаж манай найзуудыг цохиж чадав аа?"

     Тэхён хөл дээрээ тогтож ядан найгасаар өнөөх шонгийн мод руу гар далайж байлаа.

     Шөнийн гурван цагт хотын гудамжинд ганцаараа орилохыг нь хэн нэгэн харсан бол инээдээ тэвчихгүй байсан биз...

"Байзаарай... Нэг, хоёр, гурав, дөрөв... Чи яагаад үржчихэв ээ?"

     Тэхён нэг нүдээ аниад анхааралтай харсан ч шонгийн мод түүнд дөрөв болж харагдана. Тэгээд тэр шонгийн модыг хөлөөрөө өшиглөх гэсэн боловч онолгүй урагш унаад өгөв.

     Энэ үеэр тэдний хажуугаар пгялалзсан хар машин өнгөрч таарсан нь Сэра байсан юм.

"Юу вэ? Байзаарай... Энэ чинь миний Жонгүги мөн үү?"

     Сэра машины цонхоор газар хэвтэх түүнийг олж хараад чангаар орилсонд Кан туслах гайхан зогсох нь тэр.

MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]Onde histórias criam vida. Descubra agora