ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ

5.8K 429 56
                                    

"Яа! Яагаад ингэж хараад байгаа юм?"

     Сэра Жонгүгийн учир битүүлэг харцыг харан инээд алдсаар түүнийг түлхэв.

"Тэр эмэгтэй бид хоёрын хооронд юу ч байхгүй ээ... Би дахиж өөр хүнд эрхлэхгүй болохоор битгий намайг түлхээд бай."

Харин Жонгүг түүний түлхэлтийг эсэргүүцсээр "Та ёстой муухай юм аа. Хүний сэтгэл зүрхийг ч ойлгохгүй." хэмээн гомдоллоно.

"Жонгүг-а. Нэг юм сануулахад би гуч хүрч байна."

     Сэра санаа алдаад хажуудаа зай гарган хойш хэвтэв.

     Тэр тун удахгүй гучин нас хүрэх гэж байгаа юм. Харин Жонгүг дөнгөж хорин дөрөвтэй учраас Сэра гэнэтхэн насны зөрөөндөө ихээхэн ач холбогдол өгөөд эхлэв.

"Зүгээр л... Тэр эмэгтэй их залуухан харагдсан болохоор жаахан гомдсон юм..."

     Түүнийг хуруугаа гозойлгон хэлэхэд Жонгүг түүний хажууд хэвтээд чангаар тэвэрнэ. Жонгүг өмнө нь хэзээ ч Сэраг өрөөс нь хөгшин, насаар эгч тухай бодож, ач холбогдол өгч байгаагүй.

"Үнэнийг хэлэхэд та гуч хүрэх гэж байгаа юм шиг харагддаггүй. Та өдөр бүр л хөөрхөн болж байдаг. Нээрээ шүү... Анхнаасаа бидний харилцаанд нас хамаатай байсан гэж үү? Би танд хайртай байхад битгий ингэж ярь... Үнэхээр ингэж ярих хэрэггүй ээ... Та хөгшин биш."

Жонгүг ийн хэлчхээд Сэраг нүүр нүдгүй үнссээр хөнжлөө нөмөрлөө.

(Тэгээд нэг юм болсон ккк)



***

*Хэд хоногийн дараа*

Bunny

ТЭХЁН-ААА

Lion
Яасан бэ?

Bunny
Маргааш их чухал өдөр гэдгийг сая л саналаа яах вэ? Т.Т

Lion
Юу вэ? Сэра эгчийн төрсөн өдөр юм уу?

Bunny
Тийм ээ...

Lion
Сүүлийн хэдэн жил яг өмнөх өдөр нь санахаа больмоор юм! Тэгээд намайг бас давхар зовоогоод л...

Bunny
Тэгэлгүй яадаг юм? Чи миний найз  биз дээ?

Lion
Тэгээд бэлгийг нь авсан юм уу?

Bunny
Сая санаж байхад... Тэр гуч хүрч байна.

Lion
Та хоёр хамтдаа найман жил болчихсон юм байна шд. Вуаа~~

MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]Where stories live. Discover now