1-р бүлэг: 08

5.7K 387 27
                                    

AUTHOR's POV

     Сэра Инүд илт давуу сайн хандах Жонгүгийн уурыг хангалттай их хүргэж байлаа.

"Аав ээжийн санаа зовж байгаа байх. Бид нар ингээд явцгаая даа."

     Югёмыг ийн хэлэхэд Тэхён толгой дохин түүнтэй санал нийлж байгаагаа илэрхийлнэ.

"Тэгэхээр нүүнаа бид нар ингээд явъя даа. Баярлалаа~"

     Инүг инээмсэглэн гараа сунгахад Сэра гараас нь атган дулаахан инээмсэглэл тодруулах аж.

"Жонгүг-а. Найзуудаа гаргаж өгөхгүй юм уу?"

     Удаан хугацааны дараа Сэра одоо ч дуусчихсан сүүгээ сорох Жонгүг рүү хальт харвал Жонгүг өөр лүү нь харсанд баярлан ярзайтлаа инээмсэглэв.

"А...айн? Аан... Ойлголоо."

     Тэр сонссон зүйлээ эргэцүүлэн бодсоор хошуугаа унжуулан толгой дохих нь Сэрад үнэхээр эгдүүтэй санагдсан ч тэр инээдээ тэвчин төв царайлахыг хичээнэ.

     Удалгүй Жонгүг тэднийг гаргаж өгчхөөд буцаад хүрээд ирлээ.

"Mommy? Та яачихсан юм бэ?"

     Жонгүг өрөө рүүгээ алхах Сэрагийн гараас татсаар дороо дэвхцэх бол тэр түүнд юу ч хэлсэнгүй.

"Надад гомдчихсон юм уу?"

     Тэр хошуугаа унжуулсаар Сэраг тэврэхэд л сая нэг юм Сэра түүн рүү харав.

"Т..Та надад дургүй болчихсон юм уу? Инү надаас хөөрхөн болохоор уу?"

     Жонгүг гацаж түгдэрсээр ийн хэлэх агаад Сэраг зүгээр л зогсоод байсанд түүний нүдэнд нулимс хураад эхлэх нь тэр. Тэгээд тэр шуудхан л Сэраг тэврэхээ болиод эргэж харан алхах гэтэл Сэра түүний гараас татан зогсоолоо.

"Baby boy? Би юу гэж чамд дургүй болох юм бэ? Мм?"

"Т..Та тэгээд яагаад----"

"Зүгээр л янзыг чинь үзсэн юм? Ийм амархан уйлах гээд байхдаа яадаг юм бэ? Мм?"

Сэра инээд алдан Жонгүгийг өөр лүүгээ харуулаад хацрыг нь илсээр
"Тэгээд ч миний хувьд чи хамгийн хөөрхөн нь шүү дээ. Чи илүү болохоор битгий ийм юманд санаа зов~" гэхэд Жонгүг инээмсэглэх аж.

SERA's POV

      Жонгүгийг үнэхээр ийм амархан гомдчих нь гэж бодсонгүй.

Нялхаараа амьтан юм даа...

      Би түүний бэлхүүсээр гараа оруулан тэврээд уруул дээр нь үнссээр түрэн алхаж эхэллээ. Бидний эцсийн зогсоол ор байсан бөгөөд би тэрний дээрээс даран унав.

MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]Donde viven las historias. Descúbrelo ahora