Цагийн зүү оройны наймыг заах бөгөөд Сэра ажлаасаа ирээд оройн хоол бэлдэж байлаа.
Mommy
Жонгүги? Хаана байна? Би гэрт ирчихсэн байна.Mommy
Жонгүги?Mommy
Сургууль дээрээ ажилтай байсан юм уу?Сэра түүнд санаа зовон зурвас бичиж, утас руу нь залгасан ч тэр авахгүй байлаа. Тэгээд тэр Тэхёнтой холбоо барихаар шийдэв.
Jungkook's mommy
Тэхён-а?Tae
Яасан?Гэтэл түүнд хачин жигтэй хөндий хариулт ирэх нь тэр.
"Юу вэ? Яагаад ийм хөндий байгаа юм бол?"
Сэра амандаа бувтначхаад хариу бичив.
Jungkook's mommy
Жонгүг чамтай хамт байна уу?Tae
Тийм ээ. Яах гээд байгаа юм?Jungkook's mommy
Та хоёр хаана байна?Tae
Санаа зоволтгүй дээ... Жонгүг хэн нэгэн шиг өөр хүнтэй хамт яваад өгчих хүн биш. Тэр ядаж л хэн нэгэнд хайртай гэсэн бол үнэнч байж чадахаар... хүүхэдЭцэст нь Тэхёны дугаараас ийм зурвас ирэхэд Сэра утсаа алдан газар унагаж орхих нь тэр.
***
"Mommy...Хоёулаа ярилцах хэрэгтэй байна~"
Цонхоор харан хөшөө мэт зогсох Сэрагийн ардаас Жонгүг чангаар тэвэрсээр шивнэх шахам зөөлхөн хэллээ. Цаг аль хэдийн шөнийн гурав болсон бөгөөд энэ хүртэл тэр Жонгүгийг ирэхийг хүлээсээр л байсан юм.
Тэр Жонгүгийг Тэхёнтой хамт байна гэсэн учраас санаа нь бага ч болов тайвширсан байв.
"Ж...Жонгүги..."
Сэра бэлхүүс дээр нь байх Жонгүгийн гарыг атгасаар түүн рүү эргэн харахдаа яагаад ч юм уйлаад эхэлсэн байлаа.
"Яагаад уйлаад байгаа юм бэ?"
Жонгүг гайхсаар яаран нулимсыг нь арчихад тэр толгой сэгсрэв. Сэра Юнгитэй хамт хоносон шөнийнхөө тухай бүх зүйлийг санасан байлаа.
Юнги түүнд худлаа хэлсэн!
"Би өнөөдөр...хичээл дээрээ сууж байгаад хүүхдүүдээс нэг зүйл сонсчихсон юм."
Тэр яриагаа ийн эхлүүлэх ба Сэраг буйдан дээр суулгаад өөрөө урдаас нь харан сандал дээр суулаа.
ESTÁS LEYENDO
MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]
RomanceMommy's baby boy is Jeon Jungkook "Baby boy?" "Yes mommy?" #Romance #Cute Highest rank🌟 #намжүүн #хусог #юнги #жин - 2 #жонгүг- 3 #жимин- 4 #тэхён- 6