*2жилийн дараа*
JUNGKOOK's POV
"Хараал ид! Ким Тэхён. Дахиж миний дугаарыг охидод өгөх юм бол алчихна шүү."
Намайг чангаар орилсоор түүн рүү дэр шидэхэд Тэхён буйдангаас унан дуу алдав.
"Хөөе...Тайван... Жонгүг-а. Яачхаад байгаа юм?"
Тэр намайг уурласанд гайхаж байгааг мэдэж байна.
Яаж уурлахгүй байх юм бэ?
Тэд намайг ойлгохгүй байна. Намайг түүнгүйгээр удах тусам яаж зовж байгааг хэн ч мэдэхгүй.
Тэд үнэхээр мэдэхгүй. Зүгээр л энгийн зүйлст тооцож хүндээр тусгаж аваад байна гэж зэмлэдэг.
Орой бүр унтахдаа...би нэг л зүйлийг хүсдэг болсон.
Өнөө шөнө тэр дахиад зүүдэнд минь ирээсэй... Ганцхан удаа уруул дээр минь үнсээсэй...
Ямар их үгүйлж байна гээч?
Яасан их тэвчиж байна гээч?
Ингэхээ мэдсэн бол түүнтэй хамт байх секунд бүрийг нандигнадаг байж...
Түүнд гомдож, уурлаж, уйлахаасаа илүү хайрлаж, халамжлах байсан юм.
"Тэр ирнэ. Тэхён-а...Тийм болохоор би өөр эмэгтэй хүнтэй уулзаж дотносч чадахгүй ойлгов уу? Ингэхээ боль!"
Түүн рүү харан нухацтайгаар хэлэхэд Тэхён санаа алдав.
"Хоёр жил өнгөрлөө. Жонгүг-а... Жин ах чинь ч гэсэн явчихсан биз дээ?"
Тэхёныг ингэж хэлэхэд би толгой дохиод "Тэр томилолтоор явсан болохоос...намайг орхиогүй! Ийм зүйл ярих гэж байгаа бол хэрэггүй шүү... " гэлээ.
Үнэндээ иймэрхүү үгс намайг улам л гуниглахад хүргэж байна.
Хий дэмий зүйлст найдаж байгаа юм биш шүү дээ...
Би түүнд чин сэтгэлээсээ итгэдэг болохоор л хүлээж байгаа юм.
"Би зүгээр л чамайг ганцаардаж байгаа байх гэж бодсон юм. Уучлаарай..."
Тэхёныг мөрийг минь дэрлэн хэлэхэд би бага зэрэг инээмсэглэв.
"Үнэн л дээ... Өмнө нь түүнээр дүүрдэг байсан сэтгэл минь одоо байхгүй болохоор нь хоосорчихсон. Гэхдээ...өөр хэн нэгэн хэзээ ч орлохгүй. Хэзээ ч түүнээс авдаг байсан мэдрэмжүүдийг минь надад өгөхгүй."
***
Тав дахь өдрийн орой... Түүнгүй өнгөрсөн долоон зуун гуч дахь хоног...

YOU ARE READING
MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]
RomanceMommy's baby boy is Jeon Jungkook "Baby boy?" "Yes mommy?" #Romance #Cute Highest rank🌟 #намжүүн #хусог #юнги #жин - 2 #жонгүг- 3 #жимин- 4 #тэхён- 6