"Би энэ хоолойг хаана сонслоо?"Жонгүг амандаа бувтнангаа багшийнхаа ярьж буй зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээх ч түүний царайг хараад л ухаанаа алдах шиг мэдрэмж төрөөд ер болсонгүй. Тэгсэн ч тэр сониучирхсаар Сэра гэх шинэхэн багшийгаа дээрээс нь доош нь гүйлгэн харна.
Ухаалаг хэрнээ сэтгэл татам харц, давхраагүй ч том хөөрхөн нүд, өөрт нь зохисон эгдүүтэй хамар, бас инээхэд нь гардаг хацрын хонхорхой...
Тийм ээ. Тэр хөөрхөн юм~ Жонгүг үүнтэй маргахгүй.
Эхний хоёр товчийг нь товчлоогүй учраас цагаан цамцных нь цаанаас харагдах үзэсгэлэнтэй эгэмний яс, төгс биеийн харьцаа, тэгш нарийхан хөл...
Тэр бас халуухан юм~
Жонгүг ийн бодсоор шүлсээ гүд хийтэл залгихад багш нь түүн рүү харан тэд харц тулгарчих нь тэр.
"Жонгүг байх аа? Сая миний ярьсан зүйлийг тайлбарлахгүй юу?"
Багш үсээ хойш илэн түүн рүү харахад Жонгүгт хэлэх үг байсангүй.
"Жонгүг-а~ Юу ч ойлгоогүй юм уу?"
"Уучлаарай багш аа... Б...би өөр зүйл бодож байсан юм."
Түүнийг хуруугаа оролдонгоо доош харсаар хэлэхэд дэндүү өхөөрдөм байсан болохоор Сэра инээдээ тэвчиж чадсангүй.
"За яахав! Тараад миний өрөөнд ирээрэй~"
Тэр ийн хэлчхээд үргэлжлүүлэн хичээлээ зааж эхэллээ.
Харин Жонгүг нэг л зүйлийн тухай эргэцүүлэн бодож байсан юм.
"Би энэ инээдийг хаана сонслоо?"
***
Сэрагийн хичээлийн цаг завсарласныг илтгэн хонх дуугарахад Жонгүг сая нэг юм түүнээс харцаа салгав.
"Хөөе! Жонгүг-а. Түүнд дурлачихсан юм уу? Хаашаа юм?"
Тэхён өөрийг нь ч тоохгүй шинэхэн багш руугаа ширтсээр байх найздаа гомдоллоно.
Хариуд нь Жонгүг толгой сэгсрээд "Юугаа яриад байгаа юм? Солиорсон биш дээ." гэхтэй зэрэгцэн түүний ширээн дээр хэн нэгэн бананатай сүү тавих нь тэр.
"Би чамд өгнө гэж хэлсэн. Санаж байгаа биз?"
Сэра зөвхөн түүнд сонсогдохоор аяархан хэлээд ангиас гараад явчихав.
***
Хичээл тарсны дараа Жонгүг эргэлзэж ядсаар багшийнхаа өрөөг зүглэх аж.
VOUS LISEZ
MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]
Roman d'amourMommy's baby boy is Jeon Jungkook "Baby boy?" "Yes mommy?" #Romance #Cute Highest rank🌟 #намжүүн #хусог #юнги #жин - 2 #жонгүг- 3 #жимин- 4 #тэхён- 6