(Төгсгөлийн хэсэг)
Mommy
Baby boy?Түүнээс зурвас иржээ? Энэ үнэхээр жинхэнэ гэж үү?
Би солиотой юм шиг орилсоор орноосоо босоод гадуур хувцсаа өмсөн гэрээсээ гарлаа. Утсаа чангаар атган ийш тийшээ харвал замын гэрэлтүүлэгнүүд л орчныг тод болгож байв.
Миний mommy ирчихсэн.
Тэр ирчихлээ... Үнэхээр ирчихлээ тийм биз? Буруу харчхаагүй байгаа?
Галзуу хүн шиг хурдан цохилох зүрхээ аль болох тайвшруулаад чичрэх шахам сандарсаар арайхийн түүний дугаарыг утсандаа хийв. Тэгээд түүн рүү залгаад утсаа чихэндээ наахад дуудаж байлаа.
Энэ чимээ нь хүртэл сэтгэлд дотно санагдаж байна.
"Baby boy?"
Худлаа хэлэхгүй ээ...
Энэ зуун хувь миний mommy-гийн хоолой мөн.
Нулимс минь аль хэдийн урссаар би тэрхэн агшинд яаж ярьдгаа ч мартаж орхив.
Түүний хоолой...
Сайхан хэвээрээ байна. Миний үргэлж сонсохыг хүсч, мөрөөддөг байсан хоолой эргэлзээгүй мөн.
"M...mommy? "
Түүнд хариу хэлэхдээ энэ бодит амьдрал эсвэл зүүд гэдгийг ялгаж чадсангүй.
Зүүд гэхэд хэтэрхий бодит. Жинхэнэ гэхэд хэтэрхий сайхан байна.
"Хонгор минь... Эргээд хар даа~"
Би утсаа атгах гараа бага багаар доошлуулсаар алгуурхан эргэж харлаа.
Энэ зүүд үү?
Өөрийгөө чимхэж үзвэл өвдөж, би ч өвдөлтийг мэдрээд баярлан инээмсэглэв.
Үнэхээр зүүд биш! Энэ бүхэн бодит...
Өвдөлт намайг ийм жаргалтай болгоно гэж бодсонгүй. Mommy-г инээд алдсаар гараа дэлгэхэд би түүн рүү аль чадахаараа хурдан гүйсээр очин тэврэв.
Түүний үнэр ч бас яг хэвээрээ байна...
Анхилам, зөөлхөн тэгээд дулаахан~
AUTHOR's POV
Сэрагийн хувьд Жонгүгийг байхгүй хоёр жил тийм ч амар өнгөрөөгүй билээ. Паркинсон эдгэсэн ч эмний гаж нөлөө, хавсралт өвчингүүд түүнийг бүрэн эдгэхэд саад учруулж байв.
Тэр хэдэн зуун удаа шантраад үхэхийг хүссэн ч түүнийг хүлээж буй тэр хүүхэд Сэраг тэвчихэд хүргэж байсан юм.
YOU ARE READING
MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]
RomanceMommy's baby boy is Jeon Jungkook "Baby boy?" "Yes mommy?" #Romance #Cute Highest rank🌟 #намжүүн #хусог #юнги #жин - 2 #жонгүг- 3 #жимин- 4 #тэхён- 6