Mommy
Чи үнэхээр... Хөөе! Тэр чинь чиний бодож байгаа шиг зүйл биш ээ. Тэр залуу миний төрсөн ах.Сэра Жонгүг рүү зурвас биччихээд сургуулийн дээврийг зүглэв.
"Тэнэг хартай бяцхан жаал..."
Тэр амандаа ийн бувтнасаар дээвэр дээр гардаг хаалгыг таттал урдаас нь байдгаараа улайчихсан нүдтэй Жонгүг гараад ирэх нь тэр.
"Mommy? би..."
"Амаа тат!"
Сэра шуудхан л түүний гарнаас татан юу ч хэлэлгүй дагуулан явав. Тэр үнэхээр уурласан байх бөгөөд хамаг хурдаараа алхсаар зааланд орж ирлээ.
Харин Жонгүг ээждээ загнуулсан хүүхэд шиг чимээгүй л түүнийг дагана.
"Би хичээлтэй..."
Сэра түүнийг багийхан дээр нь аваачаад хальт харсан болчхоод заалнаас гараад явчхав.
"Юу вэ? Багш сая үзнэ гээд байгаагүй билүү?"
Тэхёныг ийн асуухад Жонгүг түүн рүү харан санаа алдана.
"Би уурлуулчихлаа..."
"Яагаад вэ? Жонгүг-а... Чи уйлчихсан юм уу?"
Тэхён түүний хэлэхийг сонсоод ойртон шивнэвэл тэр толгой сэгсрэв.
"Гэхдээ багш үнэхээр уурлачихсан бололтой. Сая яаж харсныг нь харсан уу? Бурхан минь... "
Жонгүг түүнийг хэлэхийг сонсоод зүгээр л толгой дохив.
"Чи бас яачхаа вэ?"
***
Mikiii
Хүүхдүүд угаасаа л тийм шүү дээ. Шилжилтийн насан дээрээ байгаа амьтныг яагаад гомдоогоод байдаг юм?Sera
Гомдоох гэнэ шүү... Би түүнийг Жин ахаас яаж хамгаалдаг билээ дээ... Бүх зүйл сайхан болж байхад өөрөө л дэмий зүйл харчхаад...Mikiii
Хэн ч өөрт нь хайртай гэж боддог байсан хүн нь өөр залууг тэврээд бүр үнсээд байж байвал гомдоно. Хүүхэд гомдсон л байгаа биз! Юундаа зөрүүлж уурлаад байгаа юм?Sera
Би бүр Жонгүгийг гэнэт уурлаад алга болчихлоо гэж бодоод ямар их санаа зовсон гээч? Бидний харилцаа дуусч байгаа юм байна л гэж бодсон. Тэгсэн чинь...надаас асууж ч үзээгүй байж хүн рүү дайраад... Хөөе! Ингэхэд... Ер нь чи хэнийх нь талд байгаа юм?Mikiii
Та хоёр одоо нэг тал болсон гэдгээ мэдэж байна уу? Тэр чинь тэгээд ч харваас эмзэг нөхөр байна лээ...
VOCÊ ESTÁ LENDO
MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]
RomanceMommy's baby boy is Jeon Jungkook "Baby boy?" "Yes mommy?" #Romance #Cute Highest rank🌟 #намжүүн #хусог #юнги #жин - 2 #жонгүг- 3 #жимин- 4 #тэхён- 6