Jungkook's POV
Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд удаж байхад одоо болтол mommy зааланд орж ирэхгүй байх нь намайг бухимдуулж байлаа.
Тэр хааччихав аа?
Заалаар бараг дүүрэх шахам олон хүүхдүүд цугласан байх бөгөөд энэ тэндээс нэрийг минь дуудан хашхирах охид намайг айлгаж байсан юм. Тэд нар үнэхээр ичдэггүй юм байх даа? Түрүүн хүртэл бөөнөөрөө ирэхэд нь айсандаа хана руу ухарч Тэхёныг ирээгүй бол зугтахаар төлөвлөсөн.
Бурхан минь гэж... Үүнээс болж Тэхён одоо ч намайг шоолсоор байна.
"Багш яагаад ирэхгүй байна аа?"
Би дараагийн тоглолт манай ангийнх гэдгийг мэдчихээд багахан цухалдаж эхлэв.
"Тэр хичээлтэй байгаа байх аа... Түүнд чамайг охидоос айгаад туулай шиг царай гаргасан гэдгийг хэлмээр байх юм."
Тэхён инээсээр мөрөн дээр минь цохиход би түүн рүү муухай хараад "Больж үз! Тэгээд ч би айгаагүй. Т...Тэд нар чинь л өөрсдөө Жонгүг убба, убба гээд л...ёстой аймар..." гэхэд тэр инээсээр л байлаа.
Тэнэг амьтан.
"Зүгээр хожих тухай л бод. Ойлгов уу? Ингэсхийгээд танай хайрт багш чинь ороод ирэх байх."
***
Бидний тоглох ээлж болоход би гүнзгий амьсгаа аваад талбай руу гарахаар зогсов. Тэгэнгээ заалны хаалга руу ширтсээр байсан юм.
Mommy... Та хааччихав аа?
Удалгүй манай ангийг зарлахад би гарахаар урагшиллаа. Гэтэл гэнэтхэн ар хэсэгт минь хэн нэгний цээж мэдрэгдэж зөөлхөн гар бэлхүүсийг минь ороох нь тэр.
"Амжилт! baby boy~ "
Юу вэ? Хүмүүс харчихвал яах болж байна аа?
Намайг сандран түүнийг өөрөөсөө холдуулах гэтэл Тэхён биднийг хаагаад зогсчихсон байхыг анзаарлаа.
Холоос зүгээр л багш нь сурагчдаа юм хэлж байгаа юм шиг л харагдах байх.
"Ойлголоо. Mommy..."
Удсан ч үгүй Тэхён намайг нудран талбай руу гарахыг дохив.
Энэ хүнээс ийм ухаалаг үйлдэл гарсанд баярлачихлаа байна.
***
Хэсэг хугацааны дараа тоглолт дуусахад бид эхний ангиа яллаа. Ерөнхийдөө зааланд байгаа хэдэн арван хүмүүс дундаас ганцхан хүний хоолой, ганцхан хүний харц л надад мэдрэгдэж байсныг нуугаад хэрэггүй биз. Гэхдээ мэдрэмжиндээ согтож, бодолд автаад түүнд анхаарлаа хандуулах л юм бол манай баг хожигдох учраас би өөрийгөө маш сайн барьж байсан юм.

KAMU SEDANG MEMBACA
MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]
RomansaMommy's baby boy is Jeon Jungkook "Baby boy?" "Yes mommy?" #Romance #Cute Highest rank🌟 #намжүүн #хусог #юнги #жин - 2 #жонгүг- 3 #жимин- 4 #тэхён- 6