Намайг хаалгыг онгойлгоод орох гэж байтал гэнэтхэн ардаас минь хэн нэгэн дуудав.
"Жонгүг-а"
Би дуу гарсан зүг рүү гайхан хартал хэн нэгэн танихгүй эмэгтэй байлаа.
"Намайг Мики гэдэг л дээ... Би Сэрагийн найз байгаа юм."
Мики гэхээр өчигдөр ирнэ гээд байсан найз нь байх нь...
"Аан...Би таны тухай түүнээс зөндөө сонссон юм байна."
Инээмсэглэн гараа сунгавал тэр ч зөрүүлэн гарнаас минь атгав.
"Сэра гэртээ байхгүй байгаа. Бас...юу...тэр чамайг нэг газар хүргээд өг гэсэн юм."
"Ямар газар?"
AUTHOR's POV
Мики түрүүхэн түүний утсанд ирсэн Сэрагийн зурвасыг харан амандаа хараасаар машинаасаа буух аж.
Sera
Мики надад туслаарай... хараал ид! Өчигдөр би Жонгүгийг хуурчихсан юм шиг байна.Гэтэл түүнийг Сэрагийн гэрт яарсаар иртэл яг Жонгүг гэрийнх нь үүдэнд байж таарсанд бага зэрэг цочирдов. Тэр яг яаж түүнийг холдуулахаа мэдэхгүй байсан учраас хаа нэгтээ дагуулаад явчихъя гэж бодсон ч олигтой санаа орж ирэхгүй байлаа.
Мики Жонгүг рүү ширтэж байснаа түүний ард талын хананд байх зарлалын самбарыг олж харав.
"Өсвөрийн загвар өмсөгч..."
Түүнийг амандаа бувтнахад Жонгүг бага зэрэг гайхав.
"Өсвөрийн загвар өмсөгч." бол жил бүр Солонгост зохион байгуулагддаг шоу нэвтрүүлэг юм. Үүнд арван зургаагаас арван есөн насны загвар өмсөх сонирхолтой охид хөвгүүд авьяас чадвараа сорин өрсөлддөг бөгөөд ялагч нь том, том загварын агентлагуудтай гэрээ хийдэг билээ.
"Өсвөрийн загвар өмсөгч өө? Mommy...намайг тийм юманд оролцуулахыг хүссэн гэж үү? Гэхдээ тэр---"
"Т...тийм ээ... Тэр тэгж хэлсэн. Чамайг зүгээр л оролцоод үзсэн дээр байх гэж байна лээ..."
"Гэхдээ тэр надад энэ тухай юу ч хэлээгүй дээ."
Жонгүг түүн рүү сэжигтэй гэгч нь харахад Мики сандарч эхэллээ.
Гэтэл түүний толгойнд гайхалтай гэмээр бодол орж ирэв.
Сэра өчигдөржингөө Жонгүгийн тухай түүнд ярьсан.
Гэнэн, итгэмтгий... бас бананатай сүүнд маш их дуртай!
"Тэр маш их ажилтай байгаа болохоор амжаагүй байх л даа. Чамайг надтай хамт бүртгүүлэх газар луу явбал би бананатай сүү авч өгнө шүү."
![](https://img.wattpad.com/cover/209787773-288-k598330.jpg)
KAMU SEDANG MEMBACA
MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]
RomansaMommy's baby boy is Jeon Jungkook "Baby boy?" "Yes mommy?" #Romance #Cute Highest rank🌟 #намжүүн #хусог #юнги #жин - 2 #жонгүг- 3 #жимин- 4 #тэхён- 6