Ep 2

3.7K 328 2
                                    

Энэ там шиг газар ирээд аль хэдийн нэг сар өнгөрсөн ба эхэндээ эцэг эх гэгч тэр хүмүүсийг яагаад ийм зүйл хийснийг ойлгож яадан , өөрийгөө буруутгадаг байсан бол цаг хугацаа өнгөрөхийн тэрээр тэднийг үзэн ядах сэтгэл төрдөг болсоныг нуух юун.

Тахиа донгодох дуунаар босон , дадал болсон хар саарал өнгийн өвдөгөөр татах урттай даашинзыг өмсөх агаад хэдэн оймс бусдаасаа арай илүү илээсэн хүүхдүүд шинээр ирсэн дүү нараа халамжлан ойр зуурын юманд нь туслана. Удалгүй өглөөний хоолоо идээрэй гэж чанга яригчаар сургагч багш зарлахад хүүхэд бүр хийж байсан зүйлээ орхин, шалавхан өрөөнөөсөө гүйн гарж ,асрамжийн газрын гурван давхар барилгыг нураачихвий гэлтэй гутлын чимээ дуулдан хэсэг хүүхдүүд шатнаас шат дамжин үсрэн буух нь ажиглагдах ба ямар олон хүүхэд ганц аяга хоолны төлөө ингэж уралдаж
байгаа нь төрөөс тогтсон хангамж үйлчилгээ хүрэлцэхүйц бус гэдгийг илтгэнэ.

Өөрт оногдсон багахан хэмжээтэй хоолоо төмрөн тавцан дээрээ болгоомжлон авж явж байтал ямар нэг юманд тээглэн хуучирч муудсан бор модон шалан дээр унан барьж явсан хоолоо өөр дээрээ асгаж орхив.

Ууртай нь аргагүй ширүүхэн босоод арагш харахад хэсэг охидууд жиг жуг хийн гараараа амаа даран инээлдэх ба бусдаасаа арай аманцар байрын охин

"Өө ,Соми хувцас чинь муухай болчихож чи яг гахай шиг харагдаж байна " гэснээ бусадтайгаа нийлэн доромжлонгуй инээлдэхэд нь жижигхэн гараа атгасаар хөмхийгөө зуун

" Уучлалт гуй " гэж ширүүнээр ширтэх агаад цээж нь оволзож буй нь хичнээн байж ядсаныг харуулах аж.

Өнөөх охин босож ирсэнээ гараа элгэндээ тэврэх " Чадахгүй " гэхэд би арайхийн амьсгаа аван " Ха Ра чи яагаад надад дургүй юм , анх ирсэн цагаас хойш надад тохиолдсон бүх азгүй явдал чамаас болсон гэдгийг мэднэ . Одоо хангалттай юм биш үү " гэж багахан нулимс цийлэгнэн хоолой минь зангирахад өнөөх охин

" Хүүе, У Соми чи арай уйлах гээд байгаа юм биш биз айн " гэснээ мөрийг минь хуруугаараа чичлэн " Яагаад дургүй юм гэсэн үү " гээд хагас гэлжийснээ " Мэдэхгүй ээ зүгээр л чамд дургүй, дургүй байхад шалтгаан хэрэгтэй бол чиний наад байгаа байдал , чиний энд байгаад чинь амьсгалж байгаад чинь дургүй " гэхэд хариугүй тогтоож байсан нулимс урсаж " Уучлалт гуй гэж байна "гээд түүний мөрийг түлхэхэд саяхан зэвүүцэл төрүүлж байсан охин нүдний минь өмнө эхэр татан уйлж орхив.

Өргөмөл || ДууссанWhere stories live. Discover now