Ep 3

3.7K 286 6
                                    

Гуян дээр минь бага зэрэг эвэршсэн гар мэдрэгдэн дээшлэх тусам эвгүйцсэнд эвтэйхэн гарын нь холдуулан үсээр минь оролдон хөгшин өвгөнийг хагас эргүүлэн өөрөө дээр нь гарсаар " Одоо би болох уу " гэхэд таалагдсан бололтой инээмсэглээд гараа толгойныхоо ард салаавчлан дээш харан хэвтэв.

Тас хар өнгөөр будсан урт нарийхан хуруугаа түүний цээжээр гүйлгэн цамцных нь товчийг алгуурхан тайлж байхад чихэндээ зүүсэн сувдан ээмгэнд минь дохио мэдрэгдэхэд тааламжтай нь аргагүй бузар бодол тээн намайг харах түүнлүү муурын нүд гарган наалинхай хоолойгоор

" Эцсийн үгээ хэлэх боломж өгье" гэхэд хэсэг гайхан харах ба одоо л нэг юм санасан мэт намайг түлхэхэд яршигтай санагдан орноос буухад тэр " Чи, чи хэн чамайг явуулсан " гэсээр самгардан орны хажууд байсан утсыг шүүрэх гэтэл удахгүй түүнийг энэ ертөнцийн хүн биш болохыг мэдэх би

"  Хөгшин зөнөг минь та ер нь ичэж мэдэхгүй юу. Охин шигээ хүнийг оролдох энэ зуршилаа зассан бол хэдэн хоног нарт ертөнцийг харах л байлаа " гэж ёжтой инээн шалмагхан даашинзныхаа дотор нуусан бууг аван гохыг нь дарахад сум тархин дунд нь зоогдож удалгүй орны цагаан хэрэглэл нь цусан улаан өнгөөр будагдана.

" Байг устгасан " хэмээн мэдээллээ өгөн гадуурх хүрмээ өмсөн гарахаасаа өмнө толинд тусах тусгалаа харан хөнгөхөн инээмсэглэж " Бусдаас онцгой байсан гэл үү " гээд цүнхнээсээ час улаан өнгийн уруулын будаг гарган будчихаад өрөөний хаалгыг түлхэн гарахад зочид буудлын нарийн коридорт зөвхөн өндөр өсгийтийн дуу хадлаа.

Арван хоёр жилийн өмнө асрамжийн газарт шинээр ирсэн тавхан настай бяцхан охин. Энэ там шиг газраас зугтан сайхан амьдрахыг хүсэмжлэн өөрийнхөө хийж чадах зүйлийг тултал нь хийсэн нэгэн. Бусад хүүхдүүд хамгийн өхөөрхөм гэсэн тоглоом хүүхэлдэйг сонгож байхад ганцхан У Соми хутга буу гэх хурц үзүүртэй аюултай зүйлийг сонгох ба эвлүүлдэг тоглоом , нуусан эрдэнэ , тааврын хариуг хамгийн түрүүнд тайлна. Тэрээр өөрийгөө тамаас гарч байна гэж санасан боловч үнэндээ тэрнээс харгис газарт очихыг тэмүүлж байснаа яахан мэдэх билээ. Гэвч тэтгэх хүүхдийн дунд өөрийнх нь нэр орсон ч эцсийн мөчид ухарч хамгийн үзэн яддаг охиных нь нэр өмнө нь зурайна.

Автобусны хамгийн хойд талын суудалд суун цонхыг нь онгойлгон толгойгоо багахан цухуйлгахад урт долгионтой үс нь салхины аясаар намирах аж.Бусдын нүдэнд энгийн нэгэн ахлах сургуулийн хөөрхөн охин шиг харагдавч хэн ч түүнийг хэдхэн цагийн өмнө ээлжит нэгэн байгаа устгасан гэж төсөөлшгүй.

Өргөмөл || ДууссанWhere stories live. Discover now