Ep 13

2.1K 197 3
                                    

Хэн нэгнийг хайрлаж байснаа мартана гэдэг
Хэзээ ч уулзаж байгаагүй хүнээ санахтай адил...

Үдэшлэг дуусч ирсэн зочидтой салах ёс хийн , Жиминийг даган явсаар хоёр давхарт байрлах өрөөнд орж ирэв. Голдоо хүрэн өнгийн хилэн бүтээлэг тавьсан том хэмжээний ширээ болон түүнийг тойрсон хар савхин буйдан.

Танил бус төрх дотроос  Намжүүн ах Жонгүг  хоёрын царай нүдэнд тусах нь ямар нэг зүйл  удахгүй болох нь уу гэлтэй . Жиминий араас даган явсаар сул буйдан дээр суух үед танил бус залуусын харц намайг дагуулан ширтэж байсанд эвгүй санагдан чимээгүйхэн газар ширтсээр саяхан болсон зүйлсийг бодож байтал хаалга онгойн тэр хүн орж ирлээ.

Эгц урдаас харсан буйданг налан суух үед нь би байж болох хамгийн муухай харцаа шидлэх бол тэр намайг үл тоон яриагаа эхлүүлэв.

Тэхён" Удаан уулзсангүй шүү залуусаа , намайг хэн нэгэн хөнөөж гэж оролдсоноос хойш "гээд тэднийг тойруулж харан хамгийн сүүлд над дээр төвлөрөв. Түүний харцыг надаас салгах Жонгүгийн хоолой гарч

Жонгүг " Урьдын явдлыг ярих хэрэг байна уу " гэсээр хөлөө ачин суух үед Тэхёны уруул бага зэрэг мушилзана.

Намжүүн " Ямар хэргээр биднийг цуглуулсан юм " гэж хэлэхэд орж ирсэн цагаас хойш нүдээ аньсан залуу

" Жаахан тэвчээртэй байж үз " гэсээр хүйтэн хоолойгоор хэлэхэд түүний хажууд сууж байсан залуу гуяан дээр нь гараа тавин

" Юнги , чамд боловсон зан дутагдаад байна " гэсээр буцаж анхаарлаа төвлөрүүлэн

" Жаахан хөгжилдвөл ямар вэ "

Жимин" Юу сэдээд байгаа юм Жин "гэхтэй зэрэгцэн хаалга онгойн төмөр тавцан дээр ямар нэг зүйл тавьсан бүсгүй орж ирэв. Бүдэгхэн гэрлийн улмаас хэн болохыг нь таниагүй ч ойртож ирэх үед нь царай нь ил болсоор . Гарынхаа алганд хумсаа чигдтэл чанга атгаж байтал дулаахан гар бэлхүүснээс минь барих үед арай тайвшрах шиг болон эргэж  Жиминий уруул дээр хөнгөхөн үнсэв. 

Ким Тэхён чи намайг хэн гэдгийг мартчихсан бололтой...

Буцаж урагш эргэн түүнлүү харан жуумалзах ба тэр хүүхний яриа биднийг харцаараа үүсгэх харилцааг тасалж орхилоо.

Хара " Эрхэм зочдын амарыг эрье. " тавцан дээр байх хар улаан өнгийн хөзрыг тараан " Үүний талаар та бүхэн мэдэж байгаа тиймээс шууд бооцоогоо хэлнэ үү "

Өргөмөл || ДууссанWhere stories live. Discover now