Ep 11

2.5K 230 7
                                    

Шилэн халхавчаар тусгаарласан танхимд цагаан халаад өмссөн хэдэн залуус бор модон ширээг тойрон суух агаад нарны туяа тусаж болох бүх цонхыг хаасан орчинд өөртөө итгэлтэй нь аргагүй хоолойгоор ярих нэгэн бүсгүй лүү харц залгалгүй ширтэнэ.

Бүсгүй хажуудаа байх том дэлгэц лүү лазер тусган аль хэдийн хөрсөн биеийн зургийг хальсандаа буулгаж тэрч байтугай задлан шинжилсэн эд эрхтэн бүрээ оновчтой нь аргагүй тайлбарлана.

" Хохирогч Хан Миён нь тархиндаа хүнд гэмтэл авсаны улмаас гавлын яс нь цөмөрсөн ч биед нь ямарч ул мөр байгаагүй. Гэвч түүний хөлний шагайн дээр 6 гэсэн шивээс маягийн тоог сийлсэн байсан бөгөөд нь энэ нь цуврал аллага гэдгийг илтгэж байна. Мөн түүний биед задлан хийхэд ходоодонд нь их хэмжээний мансууруулах бодис илэрсэн " гэсээр цагаан халаад өмсөн энгэр дээрээ " Задлан шинжилгээний эмч " Ким Соми гэсэн алтан шаргал тэмдэг гялтагнаж байв.

Ажлийн цаг дуусаж халаадаа сандал дээрээ тохон машины зогсоол луу явж байтал хажууханд хар хөх өнгийн тансаг машин ирж зогсон цонхоо буулгасаар суучих хэмээн дохив.

" Ядарсан уу хайраа " хэмээн хамраа үрчийлгэн туулайн шүдээ ярзайлгахад нь би

" Чамайг хараад ядархаа больчихлоо Күүк " гэсээр булцгар хацарнаас нь чимхэн

" Жимин ч чамайг мэдвэл алах байх даа "

" Зүгээр ээ харин ч хён нислэг нь хойшилсон гээд таныг аваад ир гэсэн " гэсээр малийснаа үргэлжүүлэн " Аххх, хён ч үнэхээр азтай юмаа, ийм гайхалтай бүсгүйг өөрийн болгочихсон байдаг " хэмээн удалгүй урагш харан жолоогоо барьсаар явах бол

" Тийм шүү . Над шиг гайхалтай нэгэн Жиминыг яаж тоосон байна " гэсээр багахан хөгжилдөх ч цонхны цаана шиврэх бороон дуслыг ажиглан явахдаа тэр хүний тухай дуусашгүй их бодол дундаа живж
орхив.

Тэр өдөр ч бас өнөөдөр шиг нар үүлний цаанаас цухуйж ядсан сэрүүхэн өдөр байсан сан. Яагаад ч юм бүрхэг өдөр чамайг санагдуулж , инээмсэглэлээр далдлах гунигийг минь илчилж орхих юм. Аль хэдийн таван жил өнгөрсөн ч өчигдөрхөн мэт санагдах дурсамж л дотроос минь хэмлэх нь чамайг гэх өчүүхэн сэтгэл одоог хүртэл үлдсэнийг илтгэх биз.

Гэхдээ би харамсахгүй байна.
Тэр өдрийн явдалд.

Жимин намайг авраагүй бол би чиний гарт амьсгал хураах байсан биз. Эцсээ хүртэл итгэсэн ,чиний эцэг эхийн гэм нүглийг уучилсан , чамд сэтгэлээ илчилсэн нь миний хувьд амьдралдаа хийсэн хамгийн утгагүй зүйл.

Өргөмөл || ДууссанWo Geschichten leben. Entdecke jetzt