Ep 15

2K 191 2
                                    

Саяхан найруулсан халуун кофегоо гартаа барин аль хэдийн харанхуй нөмөрсөн өрөөнийхөө гэрлийг асаан дотогш орж цагаан халаадаа өөрт ойрхон байсан ширээ рүү ширэн сандал налан сууна. Ажлийн цагаас давуулан ажилласан тул нүд минь дуниартан бие суларсан байв.

" Ким Соми чи л өөрөө эмч болохыг хүссэн" хэмээн өөрийгөө зоригжуулан урдаа байрлах компьютерийн дэлгэц лүү ширтэн саяхан хийсэн задлангийнхаа тайланг бичихээр зэхлээ.

Дэлгэцийн нүүрэн дээр шинэхэн зурвас ирсэнийг мэдэгдэх үед хуруугаараа товшин дотогш орсон даруйдаа нүд минь бүлтрэх шахаж байв.

" Цуврал аллагын сүүлчийн хохирогч болох Кимийн хөлийн шагайн дээр байсан долоогийн тоо болон "X" үсгийг түр зуурын бэхээр шивсэн байна. Тусгай уусмал болон этилийн спиртээр арчиж үзсэний дараа тус үсгийн тал нь арилан " V " үсэг гарж ирсэн "

Өчигдөрийн уулзалтан дээр Тэхёны бугуйнд үүнтэй адил үсэгтэй мөнгөлөг бугуйвч байсныг санан хөмсгөө зангидан хуруугаараа ширээ товшин " Ким Тэхён чи арай үүнийг хийсэн юм биш биз" гэсээр бодлогширохын зэрэгцээ Жимины биен дээр байх бууны сорив санааг минь зовоолоо.

" Нүдээр харсан болгондоо итгэх хэрэггүй бас таны эргэн тойронд байгаа бүх зүйл хуурамч " энэ үгээрээ юу хэлэхийг хүссэн юм Жонгүг, чи юу мэдэж байгаа юм...

Хуруугаараа хөмсгөө даран нүдээ анин сууж байтал гэнэт өрөөний минь гэрэл унтарч орхив. Гар утсаа аван гадагш гарахад мөн адил харанхуй нөмөрсөн тул утасныхаа гэрлийг тусган сувилагчийн пост луу алхан

" Уучлаарай энэ тог-" гэсээр хэлж амжаагүй байтал нүдэнд минь ширээгээ дэрлэн хэвтэх ажилчдын төрх харагдана.Юу болоод байгааг нь шалгахаар яаравлан гүйж амьсгалж байгааг нь шалгахад зүгээр байсан тул бага зэрэг балмагдаж эхэллээ.

Удалгүй агаарт ямар нэг зүйл цацагдан бүүдийх үед унтуулах бодис цацсаныг мэдэн хамраа дарсаар эмнэлэгийн нарийн коридороор гүйн өрөөндөө орон хаалгыг нь түгжиж

" Ямар новш нь вэ " гэж амандаа үгэлсээр ширээн дээр байх мэсийн жижиг хутгыг аван аль болох нуугдахыг хичээж буланд шигдэн зогсож байтал хаалганы гадаа хэн нэгэн байгаа нь сонсогдож удалгүй бариул нь эргэн бага багаар онгойсоор.

Сарны гэрэл цонхоор тусан өрөөг гэрэлтүүлэх ч хангалттай хэмжээнд биш байсан тул түүний хэн гэдгийг таньсангүй.

" Юу хүсээв" гээд гартаа атгасан жижиг хутгаа ардаа нуухад тэр хэсэг ажиглаж байснаа инээвхийлэх ба саравчтай малгай өмссөн тул уруул нь үл ялиг харагдах төдий үзэгдэнэ.

Танил юм...

Өнөөх залуу чимээгүй ширтэж байснаа надлуу дөхөх үед нь өнөөх хутгаа гарган далайвал тэр миний цохилт болгоныг саармагжуулж чадаж байв. Гарт байсан хутга минь суларч газарт унах үед тэр миний хоёр гарыг ард минь холбон барьсаар унтуулах бодис шингээсэн алчуураар амыг минь дарахаар завдсанд
Эсэргүүцэл үзүүлэн тийчэлсээр аргаа барж түүний эрхтэн лүү хөлөөрөө өшиглөж орхисонд түүний гар сулран боломжийг ашиглан эргэлттэй цохилт хийн түүнийг унагааж өнөөх хутгаа аван хар хурдаараа зугтлаа.

Цахилгаан шатны товчлуурыг хурдтай дарж амьсгаадан арагш эргэтэл өрөөний минь хаалга онгойж байсан тул аврах гарц руу яаравлан доош уруудсаар хаалгыг нь таттал цоожтой байсанд үсээ зулгаан бухимдаж хараал урсган зогсож байтал хөлийн чимээ гарсаар улам нааш ойртож байв.

Хар хөлс цуван гар минь салгалж зугтах газраа хайн эргэн тойрноо харвал барилгын ажилчлын дээш гардаг төмрөн шат харагдсанд тэр жижигхэн хаалгаар гарвал зэврүүн салхинд үлээж минь бие чичигнэн үс намирна.

Барилгын гадна хананд бэхлэгдсэн төмрөн шатаар дээш өгсөн нилээн удаан явсаны эцэст дээвэр дээр гарж ирэн дээш өндийн сэмхэн ажиглавал өнөөх залуу цааш харан намайг гарч ирэхийг хүлээж байгаа бололтой тамхиа асаан утааг нь агаарт цацаж байв.

Буцаж доош буусан ч энэ шатны төгсгөл таван давхарт дуусах учир хүчээ хэмнэхийн тулд түүнийг явах хүртэл эндээ хүлээхээр шийдэв. Аль болох чимээ гаргахгүйг хичээн шатнаасаа зууран зогсож байтал хөлийн чимээ бага багаар ойртож хэдхэн алхам урагшилахад намайг харж чадахаар байсан тул самгардан уруулаа хазлан шатны хажууд байх дээврийн хашлаганы төмөрнөөс зууран азаа үзэхээр оролдлоо.

Тооцоолж байсанчлан өнөөх залуу дээврээс тонгойн харж " Хараал ид" гэж амандаа үглэх ба төгөлдөр хуурын ая эгшиглэн утас нь дуугаран хэн нэгэнтэй ярьсаар цааш алхлав.

Одоо л нэг амьсгаа авахтай болж дотроос минь балбах аятай байсан зүрх энгийн хэмнэлдээ шилжих ба хэтэрхий удаан зүүгдсэнээс болж гар чирж байв. Нүдний минь хажууханд өнөөх төмөр шат байсан ч ганц л хөдлөх юм бол доош унахаар нөхцөлд байсан ба гар минь улам хүчээ алдан чичигнэсээр

" Гуйя бурхан надад туслаач, гуйя " хоолой минь зангиран нулимс минь урсахад бэлэн болов.

Чичигнэх гараа хүчлэн байж өнөөх шат луу сунгах ч барьж амжсангүй бие минь савлан ганц гараараа хашлагаар зуурах ба доош харахад өнгө өнгийн гэрэл тусан их л үзэсгэлэнтэй харагдана.

" Бурхан минь та үргэлж миний эсрэг байх юм "  үргэлжлүүлэн " Энэ бүхний төгсгөл зөвхөн үхэл байж " хэмээн нулимс аяганаасаа халин аль хэдийн доош унах ба гар минь бага багаар мултрах мөчид нүдээ анивал үүнтэй зэрэгцэн дулаахан гар бугуйнаас минь барьж амжив.

Өргөмөл || ДууссанWhere stories live. Discover now