Ep 16

2K 187 1
                                    

Арайхийн түүний гарнаас зуурч дээврийн хүйтэн шалан дээр оддыг харан амьсгаадах ба саяхан үхлийн ирмэг дээр дэнжигнэж байсан утсан чинээ амиа аварч чадсандаа баярын нулимс хацрыг минь даган урсаж байв.

Өнөөх үл таних нэгэн" Ингээд л хэвтээд байх уу " хэмээн савхин хүрэмнийхээ халаасанд гараа хийн , амандаа иштэй чихэр зуун толгойгоо гэлжийлгэх үед нь газраас өндийн урсаж байсан нулимсаа гараараа шувтран

" Юнги " намайг ээрч мууран нүдээ бүлтэгнүүлэн зогсоход түүнд яршигтай санагдсан бололтой

" Талархах хэрэггүй " хэмээн үсээ гараараа сэгсийлгэх үед би " Чи энд юу " гэсээр үгээ дуусгаж амжаагүй байтал эргэж харан дээврийн хаалга руу алхсаар

" Би биш өөр хүн энэнд чинь хариулна " гээд хаалганы хажууд очин биеэ хагас эргүүлэн " Явахгүй хэрэг үү " гэж чимээгүйхэн ширтэхэд би намайг хааш нь дагуулж явахыг гадарлаж байв.

Эмнэлэгээс гаран түүний машинд суун нилээн хол явсаны эцэст хотоос зайдуухан байрлах хоёр давхар саарал сууцны гадна ирж зогсов. Тэрээр өмнө минь алхан түрүүлж явах бол би чимээгүйхэн түүнийг даган дотогш орвол өнөөх хүүхэн өмнө минь мишээсээр зогсож байх нь тэр.

" Ямар сонин хүн бэ " гэсээр Хара ой гутам хуурамч инээмсэглэлээ тодруулахад нь түүнлүү хяламхийлэн цааш алхсаар зочны өрөөнд ирэхэд тэр хүн таатай нь аргагүй халуун кофе балаглан сууж байв.

Түүн лүү ширтэн чимээгүй зогсож байсан намайг сая л ажигласан мэт аягатай кофегоо барин амсарыг нь илэн " Эхлээд суучих "

" Чи алуурчин байж " Намайг уруулаа хазлахад тэр багахан мушилзан суудлаасаа өндийн надлуу ойртлоо.Түүний цээж миний нүүрэнд тулж ирэхэд зөвхөн түүнээс үнэртдэг таатай мөртлөө бага зэрэг нялуун үнэр сэнгэнэх ба тэрээр эрүүнээс минь
дээш өргөн

" Над руу хар Ким Соми "

Хараал ид, түүний өчүүхэн үйлдэлд зүрх минь хүчтэй цохилдог хэвээрээ байна.

Харцаа бага багаар өргөн түүний нүд лүү эгцэлж харах мөчид зүрх минь хэмнэлээ алдахын зэрэгцээ , хорвоогийн хамгийн гайхалтай өнгийг харж байна уу гэлтэй харагдах түүний гүн бор нүдтэй тулгарна.

" Чамайг санасан "

" Тоглоод байна уу Ким Тэхён " Тэхён тэр инээвхийлэн бэлхүүснээс минь татах үед би түүний цээжийг түлхэн

Өргөмөл || ДууссанWhere stories live. Discover now