Ep 5

3.1K 261 2
                                    

Навчис шарлан газраар хөглөрч, жихүүн салхи хацар илбэсэн арван сар хаяанд иржээ. Цаг хугацаа өнгөрөх тусам шинэ сургуулийнхаа амьдралд дассан бөгөөд Пак Жиминтэй дотно болохын хэрээр Ким Тэхён гэгч залуутай харилцахад улам төвөгтэй болно. Гайхмаар зүйл нь энэ хоёр хүн багын найзууд байсан ба тэс өөр зан чанартай хүмүүс зүү орох зайгүй дотно байсанд эхэндээ итгээгүй ч Жимин Тэхёны талаар ярих бүрт , дурсамжаа санан гэрэл цацруулан инээх бүрт батлагдаж байв.

Завсарлагааны хонх дуугарч гурван давхарын коридорт сурагчид элдвийг ярин бужигналдаж байх бөгөөд ширээний хамтрагч маань ангиас гарахаас өмнө хамт хооллох санал тавьсанаар бид хоёр яг одоо олны нүдэн дээр өөд өөдөөсөө хараад сууж байгаа нь энэ.

Түмэн хүний харц бид хоёр дээр төвлөрч байсан боловч энэ нь надад хамаа байсангүй. Өмнөх шигээ адил сахиусан тэнгэрийн инээмсэглэлээ тодруулан хачирнаас савхдан будаан дээр минь тавьж өгөх ба түүнийг нь харан багахан алдан

" Жимин аа "

" Яасан " хоолоо үргэлжлүүлэн идэхэд нь би " Чи надад үнэхээр сайн юмуу " гэвэл Жимин толгойгоо хурдан дохин хоолоо иднэ. Би гараараа үсийг нь илж

" Би чамайг өвтгөсөн гэсэн надад сайн байх уу " Жимин хийж байснаа болин нухацтай ширтэх бөгөөд " Яагаад ийм зүйл асуугаад байгаа юм " гэхтэй зэрэгцэн хүйтэн энергээ цацах Ким Тэхён болон түүний ээлжит найз бүсгүй ирэн ширээн сууж таарав.

Ганц нэгээр будаагаа савхдан чимээгүйхэн шиг хооллож байтал гайтай юм шиг түүний дагуулсан будмал охин

" Соми чи Жиминтэй үерхдэг юмуу байнга л хамт явж байх юм" гэсээр хуурамч инээн үргэлжлүүлэн " Тэхён аа тэр хоёр тохирсон хосууд байгаа биз " гэж наалинхай дуугархад нь би будаандаа хахан ханиалгахад Жимин савтай уснаасаа өгвөл

Тэхён дорд үзсэн аястай "Харин л дээ. Энэн шиг амьтан миний найзад гоёдох байх гэснээ надлуу нэг хөмсгөө үл ялиг өргөн " Тийм биш гэж үү bitch? " гэхэд өөрийн мэдэлгүй гомдох сэтгэл болон уур хорсол зэрэг төрөн түүнийг алгадаад авмаар байвч Жимины өмнө болохгүй гэсээр багахан жүжиглэхээр шийдэн хийж байснаа орхин доош харах бөгөөд хэдхэн дусал нулимс чимээгүйхэн унагаана.

Саяханыг хүртэл Тэхёнтай хөгжилтэй зүйлс ярьж байсан Жимины харц ширүүсэн түүн лүү харсаар " Ким Тэхён наад үг хэлээ. Чи түүнийг гомдоочихлоо " гээд босож ирэн миний гарнаас хөтлөн босгоод нулимсыг минь арчин энгэртээ тэвэрч " Чи миний хувьд эрхэм хүн ч Сомиг доромжлохыг чинь тэвчиж чадахгүй Ким Тэхён " гэсээр хурдан алхсаар олны нүднээс холдох бол ард Тэхёны багтартлаа уурлан ширээгээ цохиж буй нь харагдана.

Өргөмөл || ДууссанDonde viven las historias. Descúbrelo ahora