Ep 17

2.1K 194 4
                                    

Магадгүй хэзээ ч хариулт нь олдошгүй таавар бол хүн төрөлхтөн байх...

Залуусын нүд гайхширал болон сандралаар солигдон хаалганы зүг харцаа шидлэх үед Жимин өөрөө ч хачин царайлан хуруугаараа өөрийгөө заан

" Залуус аа би үүнд чинь хамаагүй шүү " гэсээр гараа урдаа сэгсрэх бол Жонгүг гутлаа тайлан хөмсгөө зангидсаар Би Жиминтэй санал нэг байна, тэр үүнд хамаагүй " Жиминий мөрөн дээр нь гараа тавин түүнлүү харан бага зэрэг инээвхийлэв.

Амьгүй болсон Харагийн цогцсыг газарт зөөлхөн тавин урсаж байсан нулимсаа шудран босож зогсоод" Жимин" хоолой зангируулах үед тэр толгойгоо сэгсрэн надлуу нэг алхах үед би түүнээс нэг алхам холдоно.

" Соми , Соми чи надад итгэх хэрэгтэй " гээд гуйсан аятай хэлэх үед би уруулаа хазлан

" Жимин чи миний мэддэг тэр Пак Жимин биш , надаас юм нуудаггүй, намайг хуурдаггүй, намайг хайрладаг тэр хүн байхаа болсон "

" Соми "

" Гуйя би чамайг хармааргүй байна " хэмээн доош харан шүдээ зуун хэлэхэд тэр надлуу гунигтайхан харан гарнаас минь барихыг оролдох үед Тэхён Жимины урдуур орон

" Жимин одоо яв " захиргаадсан өнгөөр хэлэхэд би Тэхёны ард нуугдан цамцнаас нь зуурахад Жимин зүгээр л надруу чимээгүйхэн ширтсээр удалгүй хаалга руу зүглэв.

Түүний бараа алга болоход залуус одоо яах ёстойгоо үл мэдэн дэмий л Харагийн цогцсыг ширтэж байснаа Намжүүн утсаа гарган дуудлага хийнэ.

Тэхён цамцнаас нь одоог хүртэл зууран зогсож байсан гарыг минь аяархан тавиулан эргэж хараад " Соми чиний тусламж хэрэгтэй байна " гэх үед нь газраас харцаа салган түүнрүү харахад тэр " чи Харагийн биед задлан хий" хэмээн итгэл дүүрэн нүдээр ширтэнэ.

Тэхёны байшин газар доорх байгууламжтай байсан ба тэнд нь дасгал сургуулилт хийж болохоор төхөөрөмж , алсын зайн буудлага болон зэвсэг нөөцөлсөн шилэн хорго харагдана. Цааш яван шилэн ханаар тусгаарлагдсан нэгэн өрөөнд орж ирэх ба тусгай бэлдсэн мэсийн багаж болон цагаан төмөр орон дээр Харагийн цогцсийг байрлуулсан байв . Гартаа цагаан бээлий өмсөн мэсийн хутга барьсаар Харагийн хэвлий хэсгийг нь нээх ба түүний зүсэлтийг даган цус олгойдоно.

" Хоолой нь боогдож , цагаан хөөс сахарсан тул ямар нэг хор хэрэглэсэн байж таарна " хэмээн Соми өөртөө шивнэх ба Тэхён түүний үйлдэл бүрийн шилэн хананы цаанаас ажиглаж байв.

Өргөмөл || ДууссанWhere stories live. Discover now