Ep 4

3K 278 0
                                    

Ахлах сургуулийн дүрэмт хувцас өмссөн охин шинэ сургуулийнхаа хаалгаар ороход бүгд л эвэртэй туулай үзсэн мэт тасралтгүй ширтэх нь энэ сургуулийн сурагчид бүгд нэгнийгээ таних бөгөөд шинэхэн олз үүрэнд нь өөрөө ороод ирсэн мэт харна.

Ангиа хайн явж байтал ар нуруунаас хэн нэгэн түлэхэд нь гайхан эргэж харвал гурван охин хүрэмнийхээ халаасанд гараа хийн зогсож байсан ба голын охин нь үсний минь үзүүрээр оролдон " Чи энд шинээр ирсэн бололтой. Эгч нартайгаа танилцахгүй юмуу " гэхэд нь би бассан маягтай инээгээд үг дуугаралгүй зогсож байсанд хажуудах охин нь гэнэтхэн хөдөлсөөр гар нь нүүрэн дээр минь тас хийтэл буух нь тэр .

Хацраа барьсаар эргэж харан хариу цохилтоо хийх гэж байтал нэг дулаахан гар гарнаас минь хөтлөсөөр намайг чирэн гүйж эхлэх ба арагш харвал өнөөх охидууд уруулаа хазлан газар дэвсэлж байгаа нь хальт харагдав.

" Хөөе наад гараа тавьчихгүй юу" гээд сургуулийн булангийн өрөөнд дагуулж ирсэн түүнд хэлэхэд тэр хаалгаар шагайж байснаа болин гарнаас минь тавиад

" Ким Со Ми " гээд энгэр дээрх бичгийг минь харан үргэлжлүүлэн " шинэ сурагч бололтой. Саяхны охидуудаас болгоомжлох хэрэгтэй шүү. Чамайг яаж ч мэднэ "

" Гэхдээ би өөрийгөө аваад гарчихаж чадна " гээд түүнийг хойш нь багахан түлхэхэд эргүүлж гарнаас минь татаж бид хоёрын хамар шүргэлцэх хэмжээний ойрхон байсанд тэр духыг минь нясалсаар " Ямартай ч чи надад өртэй болсон шүү " гэсээр инээмсэглэн хаалгаар гарлаа.

" Яадаг муу онигор вэ ? " гэсээр саяхан түргэссэн зүрхээ даран дүрэмт хувцсаа янзалсаар тэндээс гаран ангиа хайж олов.

Өөрийгөө танилцуулсаар хагас бөхийн ангийханыгаа гүйлгэн харахад саяхан таарсан онигор залуу надлуу жижигхэн нүдээ улам нарийсган инээх ба ард нь хөмсөгөө зангидан хойш налан суух Ким Тэхёны царай үзэгдэв. Багш суудлыг минь зааж өгөхөд ба азгүй тохиолдлоор Тэхёны урд суух болов.

Хөлөө зөөж ядсаар суудалдаа суухад өнөөх онигор чинь хоолой боох шахам хүзүүгээр тэвэрсэнээ " Өртэй хүн өөдөлдөггүй юм даа " гэхэд би түүнийс эвтэйхэн мултраад гарыг мушгихад бага зэрэг ёолон " Хөөе гар тавьж
байгаад ярилций "

" Юу ярих гээд байгаан , би чамд ямарч өргүй "

" Би чамайг саяхан хэдэн охид-" гэсээр үгийг нь гүйцээлгүй багахан чангалахад " ёо ёо заза чи өргүй ээ " гэж сая нэг юи хэлэхэд түүний гарыг суллав.

Өргөмөл || ДууссанWhere stories live. Discover now