Ep 20

3.5K 268 48
                                    

Намрын навч мөчирнөөсөө салж ядан аргагүйн эрхэнд засмал замын хажуугаар шаргалтан хөглөрч сэвэлзүүр салхи хааяахан үлээх агаад эргэн тойронд нам гүм ноёлон аниргүйд автана.

Хажуугаар зөрөх залуухан хосын нүүрэнд аз жаргал инээд хөөр цалгилаж хайрын оч маналцан асах аж.

Хэн нэгний хайрыг хүртэх эрхгүй хэмээн өөрийгөө буруутгах ч сэтгэл зүрхнийхээ нууцхан хэсэгт ганцхан удаа хэн нэгнийг хайрлаж, хайрлуулж амьдрахыг хүсдэг байж билээ.

Өнөөдөр урьдын адил илүү цагаар
ажлан бүрэнхий болоход гэрийн зүг бараадан явж байгаа нь энэ. Замд тааралдах жижигхэн мухлагаас багахан худалдан авалт хийсээр эргэн тойрноо ажиглан аажуухан алхална.

Шоколадтай сүү ба Ким Тэхён.

Миний хамгийн дуртай хоршил.

Тэр өдөр миний амьдралд оршин байсан үнэт зүйлс минь хаа хол алга болсон.

Хайрандаа сохрон араатнаас долоон дор болсон хэн нэгэн.

Хайрынхаа төлөө амиа зольсон сахиусан тэнгэр шиг нэгэн.

Мөн, үргэлж сэтгэлийг минь хайр найргүй сийчдэг хэрнээ хайртай гэдэг хулчгар нэгэн.

Гэмгүй нэгний цусаар гараа будсаныхаа төлөөсийг бүгд амсаж , одоо хорвоо ертөнцийн хаа нэгтэй гансарч суугаа байх тийм үү ?

Эсвэл ,аль хэдийн мартагдсан дурсамжнийх нь өчүүхэн хэсэг болсон биз...

Дуусашгүй гүн бодлыг минь шоколадтай сүүний хоосон сав дуугарах чимээ салгах үед би багахан инээвхийлэн " Соми минь дээ, одоо бүхнийг тавьж явуулах цаг болсон " гэсээр өнөөх саваа өргөн ярих намайг хэн нэгэн харвал сэтгэц мэдрэлийн өвчтэй гэж бодохоор байв.

Өнөөх саваа газар тавин хөлөө үл ялиг савчуулан савлуурыг хөдөлгөн ба аль хэдийн тэнгэрт одод түгж харанхуй шөнийг гэрэлтүүлнэ.

Гэвч одод хэдий гялтагнавч тэдгээрийн дунд орших сарны гялбаанд хүрнэ гэж үү ?

Сар ба Ким Тэхён.
Дэндүү адилхан юм.

Цор ганцаар сэтгэлд минь оршиж бодлыг минь дүүргэх ч хүрж чадамгүй гоо үзэсгэлэн.

Өнөөх савлуураа налан дуу аялсаар гунигтай хийгээд жаргалтай өөрсдийн хайрын түүхээ бодож байтал хэн нэгний алга ташилт сонсогдож эхлэв. Бодлыг минь тасалдуулсан түүнд багахан бухимдан газар байх саваа аван савлуурыг орхин явахад өнөөх хүний алхам намайг дагаж байлаа.

Өргөмөл || ДууссанМесто, где живут истории. Откройте их для себя