Ep 8

2.5K 235 4
                                    

Хотоос зайдуу байрласан хоёр давхар тансаг харшийн гадна үнэтэй төмөр хүлэг хөлгөлсөн залуус нэг нэгээрээ буух агаад тэдгээрийн дундаас онцгойрох нэгэн бусдын нүдийг хужирлаж байлаа.

Мөрөвчтэй бага зэргийн дэрвэгэр хар юбкан дээр хар торон цамц , урт түрүүтэй илгэн гутал өмссөн нь задгай биш ч халуухан харагдуулж байсныг дурьдах нь зүйтэй биз. Тэрээр хаалганы урд очин хонхыг нь даран ирсэнээ мэдэгдэн дотогш ороход үдэшлэгийн гол эзэн түүнийг угтан авав.

" Сайхан харагдаж байна " гэсээр өөртөө ойртуулан бэлхүүснээс барихад нь би хацар дээр нь хариу болгож үнслээ.

Хөрөнгөтөнүүдийн хүүхдүүд цугларсан гэдгийг илтгэх мэт нүсэр тэмдэглэх бөгөөд энд дуу чимээ ихтэй байв. Жимин бэлхүүснээс минь барьсан чигтээ хүмүүсийн голоор зүсэн орж савхин буйдан дээр тойрон суусан хэдэн залуусын голд суухад өнөөх залуус түүнтэй өөрсдийн өвөрмөц мэндчилгээгээр мэндчилэн их л дуу шуугиантай хөөрцөглөх аж.

Хүрэн бор өнгийн үстэй том алаг нүдтэй залуу намайг анзаарсан бололтой
" Энэ сайхан амьтан чинь хэн билээ " гэхэд Жимин гараараа түүний нүдийг таглан

" Аятайхан л байгаарай Жон Жонгүг. Энэ чинь миний бүсгүй " гэхэд өнөөх залуус шуугилдах бол би бага зэрэг ичингүйрэн доош харсаар инээмсэглэнэ.

Бусдаасаа арай өндөр залуу гараа сунган Ким Намжүүн . Samsung корпарацийн ууган хүү " гэсээр инээмсэглэх ба түүний хацрын хонхорхой тод үзэгдэн эгдүүтэй харагдуулна

Түрүүний хүрэн бор өнгийн үстэй залуу урд минь зогсон гаран дээр хөнгөн үнссээр " SG группийн ач хүү Жон Жонгүг " хэмээн туулай шиг өхөөрдөм шүдээ гарган ярзайхад нь тэсэлгүй инээсэнд Жимин Жонгүгийг салган муухай харсаар зогсов.

Ард хоолой засах чимээ гаран бөөнөөрөө анхаарал хандуулвал Ким Тэхён инээмсэглэсээр зогсож байх нь тэр. Бидэн лүү ойртон ирэхэд Жонгүг түүнийг тэвэрч аван

" Хён удаан уулзсангүй шүү ...та ч үнэхээр янзтай харагдаж байна " гээд эрхий хуруугаа гозолгоход

" Манай туулайхан том болжээ " гэсээр түүний хүзүүгээр тэврэн үсийг нь сэгсийлгэвэл Жонгүг

" Хён та миний үсийг муухай болгох нь . Хённ " гэсээр гарыг нь тавиулах гэж оролдоход Жимин орилсоор

" Муу бацаан минь . Чи намайг хён гэдэггүй байж, Тэхёныг хён гэнэ ээ. Ялгаварлагч амьтан " гэсээр гүйж очин Тэхёны гарт хавчуулагдсан түүний хамарнаас чимхэж орхиход

Өргөмөл || ДууссанWhere stories live. Discover now