Ep 18

2K 189 8
                                    

Тэхён

Энгэрт минь үнэгчлэн тайван нойрсох энэ бүсгүйн төлөө гэвэл хорвоогийн хамгийн бузар булай зүйлсийг төвөггүйхэн хийж чадах ч хэзээ нэгэн цагт чамаас нуухыг хүссэн үнэн илчлэгдэх тэр үед чи надаас явахыг хүсэх үү ?

Хувцсаа өмссөөр шүүгээний буланд нуусан гар буугаа аван зүүдний ертөнцөд зочлох Сомигийн хажууд суун түүнийг сэрээчихгүйг хичээж байв. Хайр гэрэлтсэн харцаар түүнийг ширтэн хөнгөхөн инээмсэглэсээр духан дээр үнсэн " Би чамайг хамгаалах болно " хэмээн үсийг нь илсээр гэрээс гарахтай зэрэгцэн өмнө минь нэгэн машин ирж зогслоо.

" Сомид хэлсэн үү " хэмээн Жиний дуу гарахад би суудлын бүсээ зүүн

" Итгэж байсан хүн нь урмыг нь хугалах шиг аймшигтай зүйл байхгүй , энэ бүхний дараа ч түүнээс үнэнийг нуух болохоор та санаа зовох хэрэггүй " гэхэд Жин мөрөн дээр хөнгөхөн цохин толгой дохисоор машинаа жолоодон цааш хөдлөв.

Үүр цайхад хэдэн цаг дутуу байсан тул хот чимээ аниргүйд автах ба хааяахан машинууд зөрөн хурдтай давхина. Шилэн өндөр барилгын гадна зогссон машины хаалга онгойн хэн нэгэн аахилсаар

" Залуусаа би дахиж ийм ажил хийхгүй шүү " хэмээн гартаа хэд хэдэн хавтастай зүйл барьсаар орж ирэхэд Жин түүнийг шоглон

" Юнги хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг байхаа, чи жоохон гүйж харайхгүй бол үхэх цаг чинь ойртсоор байна " хэмээн хачин дуу гарган инээхэд Юнги

" Амаа тат, энэ ажлийг дуусгачихаад усанд
хаясан чулуу шиг алга болох оо мэдье ээ " хэмээн үгэлсээр суудлаа налан үсээ арагш нь илбэнэ.

Дахин хаалга онгойж өөрийгөө нилээн сайн багласан нэгэн орж ирсээр хар цүнхнээсээ зөөврийн компьютер (нөтбүүк )гаргаж ирэн " Залуусаа өчигдөр орой цуглуулсан бүх баримт бичгээ цагдаагийн газрын шуудан руу явуулчихсан " хэмээн Намжүүнийг хэлэхтэй зэрэгцэн машин хөдөллөө.

Би " Цагдаа нар хөдөлсөн ч тэр хүмүүс эвтэйхэн мултарчихаж чадна , бидэнд хангалттай нотолгоо хэрэгтэй "

Жин " Өнөөдөр тэднийг солилцоо хийнэ гэж сонссон юм байна " гэхэд Намжүүн түүний үгийг сонсонгуутаа ямар нэг зүйл хайж байгаа бололтой дэлгэцэндээ төвлөрсөөр
" Намдун дүүрэг Чонха гудамжны 3-2 "

Юнги " тэгвэл юу хүлээсэн юм явцгаая " Жин хурдаа нэмэн салхи татуулан давхих бол би чимээгүйхэн суух агаад Сомид санаа зовж байв.

Өргөмөл || ДууссанWhere stories live. Discover now