Ep 9

2.4K 244 3
                                    

" Энэ ертөнцөд үнэн гэж байхгүй, удаан амьдрахыг хүсэж байвал хэнийг ч битгий хайрла, хэнд ч битгий сэтгэлээ нээ " хэмээн амийг нь тасалсан хүмүүсийнхээ араас гуниглан, өөрийнхөө араатан болсон цустай гарыг харан буланд шигдэн суухад тэр үргэлж ингэж хэлдэг байсан.

Хүйтэн хөлс цувсаар , хоолой минь зангиран арайхийн " Ж Жимин аа " гэхтэй зэрэгцэн тэр гартаа байсан буугаа надлуу чиглүүлэн

" У Соми 5 настайдаа эцэг эхдээ хаягдан асрамжийн газар очсон. Удалгүй Ким захирлын өргөмөл охин Ким Со Ми болсон. Гэвч тэр сонгогдсон охин биш байсан ч жинхэнэ явах ёстой нэгнийг хорлочихсон. Энэ анхны чинь гэмт хэрэг байх тийм үү " гэсээр хөмсөгөө өргөхөд би зүгээр л нүдээ анин амьсгаагаа тогтворжуулахыг хичээж байв.

" Дараагаар нь алуурчин хүүхэлдэй болж бэлтгэгдэж аллага хийж эхэлсэн бөгөөд
Ким Тэхёны хайртай охиныг нүднийх нь өмнө хутгалсан гэхдээ- " гэсээр яриагаа зогсоон надлуу ойртон ирэхэд нь аньсан байсан нүднээс нулимс дуслан хацар даган урсана.

Жимин эрүүнээс минь дээш өргөн ёжтой инээмсэглэсээр намайг тойрон алхах ба

" Баячуудын сургуульд шилжин ирж ээлжит даалгавараа хүлээж авсан. Шинэ бай нь Пак Жимин . Түүнийг өөртөө татаад дараагаар нь үүнийг олж авчиран гэр бүлийг маань сүйрүүлэх " гэж хэлэн гартаа барьсан хар цүнхтэй зүйлээ өргөн

" Харамсалтай нь бүтсэнгүй "

Нулисмтай нүдээр түүнлүү ширтэн " Чи анханаасаа мэдэж байж ээ " хэмээн уруулаа хазлахад түүний харц уруул дээр минь тусах нь ажиглагдаж дараагаар нь гараараа зөөлхөн нулимсыг минь арчин

" Битгий ийм өрөвдөлтэй царай гарга. Хөөрхөн царай чинь муухай болчихлоо " хэмээн өөртөө огцом татан үнсэж орхив. Аажмаар түүний хэл аман дотор минь бүжих ба би ч түүнийг хариу болгож үнсэж байв.

" Чи ямар гайхалтай нэгэн гэдгээ мэдэх үү " гэсээр уруулаа салган " Гэхдээ үүнийг хаячихвал илүү дээр " хэмээн гартаа чинжаал хутгыг минь барин газар шидэж орхилоо.

Би хөмсөгөө үл ялиг зангидан " Пак Жимин чи яг хэн юм ?" гэхэд хариу үл хэлэн зүгээр л  " Дагаад яв " хэмээн урд минь алхсаар хаа нэг тийш дагуулж явлаа.

Харшийн ард байрлах цэцгийн хүлэмж маягийн жижигхэн модон байшинд ороход нь энд яах гэж авчирсан юм гэсэн байртай түүн лүү харвал тэр зүгээр л мушилзан эргэж харан смеральда цэцэг ургаж байгаа сахиусан тэнгэрийн дүрстэй жижигхэн ваарыг хөдөлгөхөд цэцэгийн тавцан цааш түлхэгдэж хажууд нь газар доорх байгууламж руу орох боломжтой нэг хаалга гарч ирэв.

Өргөмөл || ДууссанWhere stories live. Discover now