Ep 14

2.1K 199 2
                                    

Жонгүгийн хоолой чихэнд минь сонсогдож түүний амьсгал хүзүүг минь ирвэгнүүлэх ба сандчин хүзүүгээр минь тэвэрсэн түүний гарнаас атган " Күүк яагаад байгаа юм " гэж түгдчихэд тэр хэсэг чимээгүй байснаа санаа алдан

" Зүгээр л таньд яг одоо хэн нэгний тэврэлт хэрэгтэй байгаа юм шиг санагдаад " гэх үед нь эгдүү хүрэн инээд алдсаар

" Күүк аргагүй л эгчийгээ сайн ойлгох юм аа, ийм сайн залуу болчих гэж " гэхэд түүний инээмсэглэл ч бас надад мэдрэгдэж байв. Удалгүй тэр гараа сулруулах үед нь эргэж харан үсийг нь хөнгөн илэн хоёр хацарыг нь гараараа шахахад

" Нүна , би таны хувьд одоо ч жаахан хүүхэд шиг харагдаж байна уу " гэсээр хошуугаа унжуулахад би толгой дохин

" Бяцхан бүжин минь " хэмээн түүний хацарнаас татан духан дээр нь үнсэхэд түүний хацар ягаарч, нүд нь гайхсандаа бүлтэгнэнэ.

" Нүна та үнэхээр тэнэг гэдгээ мэдэх үү " гэсээр духыг минь хуруугаараа түлхэн үргэлжлүүлэн
" Нүдээр харсан болгондоо итгэх хэрэггүй бас таны эргэн тойронд байгаа бүх зүйл хуурамч " нухацтай нь аргагүй хэлэн намайг орхин машиныхаа зүг алхлав.

" Күүк чамд ямар нэг зүйл тохиолдоо юу " би түүний араас хашхичихад тэр эргэж харан мөрөө хавчиж" Бас би таны жоохон дүү байхаа больсон " гэсээр инээмсэглэн машиндаа суун хаа нэг тийшээ хурдаллаа.

Жонгүгийн үйлдэлд намайг бага зэрэг баясгасан ч хэлсэн үг нь цаана л ямар нэг зүйлийг хэлэх гээд хэлж чадахгүй байгаа юм шиг хачирхалтай мэдрэмж төрүүлж байв.

Арай тайвширан дотогш орон өнөөх өрөө рүү яваж байтал эр эм хоёрын хоолой сонсогдон хажуу талд байрлах өрөөний хаалганы завсраар Хара болон тэр хүний дүрс харагдах нь тэр.

Яагаад ч юм дотроос минь хэн нэгэн цохиод байгаа юм шиг мэдрэмж төрөн нүдэнд нулимс цийлэгнэсээр Ким Тэхён болон түүний янаглалыг харж тэвчилгүй өрөөний хаалгыг хаан хурдан алхсаар тэр хоёрыг орхив. Жимины хоолой гаран намайг дуудсанд би гүйж очин түүний энгэрт шигдэн удалгүй мөр минь чичигнэсээр түүний цамцыг норгоход гэнэтийн үйлдэлд минь Жимин гайхсан бололтой мөрнөөс минь барин салгахыг оролдох ч би түүнийг чанга тэвэрсэн тул үйлдлээ зогсоон үсийг минь илсээр " Түрүүний явдалд уучлаарай, их айсан уу " хэмээн шивэгнэнэ.

Харин би өөрийгөө яг хэнээс болоод ингэж их нулимс асгаруулж сэтгэл минь өвдөж байгаагаа ойлгохгүй хий дэмий уйлагнаж байсан ч чин үнэндээ Тэхёны үйлдэл намайг шархлуулж байгааг мэдэж байв.

Өргөмөл || ДууссанWhere stories live. Discover now