Бүхэл бүтэн 2 цаг тэдний завхайрлыг харж суусан Жонгүг залхсан бололтой суудлаасаа босох нь тэр.
" Хэрвээ та хоёр дуусгачихсан бол би Тэхёнтой уулзах хэрэгтэй байна л даа?"
Жонгүг тоосон янзгүй эвшээлгэсээр Тэхёныг дагуулан гадагш гарлаа.
" За тэгэхээр намайг сонсож бай Ким Тэхён. Энэ бүгд чамд хамаагүй байж болох ч хэлэхгүй бол болохгүй юм шиг санагдаад....Б-би жирэмсэн. Дээрээс нь энэ чиний хүүхэд,гэвч би түүнийг төрүүлж чадахгүй. Учир нь гэвэл чи хэзээ ч сайн нөхөр байгаагүй? Тиймээс сайн аав байж ч чадахгүй.Маргааш гэхэд би бүх юмаа бэлдчих учраас салах өргөдөл дээр гарын үсэг зурахдаа бэлэн байгаарай л гэдгийг хэлэх гэж ирсэн юм."
Жонгүг ямар ч нүүрний хувиралгүй ярих бөгөөд Тэхён руу үл харж зүрхлэнэ.
" Түр хүлээ! Чи үнэнээсээ яриад байна уу?... Надаар тоглох хэрэггүй шүү Жон Жонгүг!"
Тэхён шууд л түүний бугуйнаас татан өөртөө наалаа.
"Hah... Би ийм юмаар тоглодоггүй юм? Бас чамаас хэзээ ч айхгүй болохоор наад бохир гараа надаас тат!"
Тэхён тэр дороо сонин болох аж.
" Яагаад... Яагаад надад эртхэн хэлээгүй юм! Би уг нь-..."
" Яасан? Би уг нь чамайг араар чинь тавихыг хүсээгүй шүү гэж үү? Өө тийм л дээ... Би ч гэсэн чамаас хүүхэдтэй болохыг хүсээгүй юмсан?"
"Б-бурхан минь... Би үнэхээр мэдсэнгүй хайрт минь? Н-намайг уучилаарай..."
" Юу болох нь энэ вэ? Яагаад миний нөхөр хэн нэгэнтэй энгэр зөрүүлснийхээ төлөө надаас уучлалт гуйна гэж? Би чамайг-..."
" Битгий ингэж хэл. Би чамд хайртай?"
" Хөөх? Чи сая юу гэсэн бэ.... Би буруу сонсоод байгаа юм уу? Эсвэл чи галзуучихаа юу?"
Тэхён бараг л түүний өмнө сөгдөх нь тэр.
" Одоо наад жүжгээ дуусга!Хэдий болтол ингэж явах гээв? Хурдхан надаас салаад тэр биеэ үнэлэгчээ эдлэхийг хүсэхгүй байна гэж үү?"
" Би одоо аав болсон. Надад тэгэх шаардлага байхгүй?"
" Гайхалтай! Хэрвээ чи хэдэн сая хүнтэй янагийн харилцаа тогтоогоогүй байсан бол би үүнийг бодож үзэх л байлаа?Гэвч буцаахад хэтэрхий оройтсон... Дахиж би чамайг миний нүдэн дээр өөр нэгнийг эдлээсэй гэж хүсэхгүй байгаа болохоор ингээд болъё?"
" Чамд намайг орхих эрх байхгүй Жон Жонгүг."

YOU ARE READING
𝐃𝐈𝐑𝐓𝐘 𝐌𝐈𝐍𝐃
Action' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Эцсийн амьсгал бүгдийг нь аваад яв.' ' Чиний төлөө үхэхэд ч би бэлэн.' ' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Сүүлчийн боломжийг минь.' ' Бүгдийг нь аваад яв.' @_ᴠɴᴀʙɪ🦋