9

3.4K 371 24
                                    

Яг энэ үед Жонгүг өнөөх машинаас буун Жон эмчид сайн явахыг сануулаад дахин нэг уруул дээр нь үнсчихээд гэртээ ороод явчих нь тэр.

Тэхён гараа цайтал нь атгасан байх бөгөөд хүнд хүнд гишиглэсээр Жонгүгийн хойноос орлоо.

"Б-бурхан минь чи энд юу хийж байгаа юм? Залхахгүй байна уу?"

Жонгүг гэртээ орж ирээд гутлаа ч тайлж амжаагүй байхад хаалга гэнэт нээгдэн Тэхён ороод ирэх нь тэр.

" Жонгүгаа чи ичихгүй байна уу? Яаж тэр эмчыг-..."

" Үнсэж чадаж байна аа гэж үү? Чи дахиад л харчихаа юу? Лайтай юм аа..."

Жонгүг залхсан янзтай нүдээ эргэлдүүлсээр цааш яван хөргөгчнөөс ус аван уулаа.

" Жонгүг чи арай ч дээ-..."

" Тэхён, чи сонс доо? Чи эхэлж намайг хуурчихаад, өөрөө эхэлж миний нүдэн дээр хүнтэй унтчихаад, тэр ч болоогүй өөрөө энэ босгосон амьдралаа нуураачихаад одоо надад гомдох шаардлага байгаа гэж үү?"

" Би зөвшөөрөхгүй Жон Жонгүг! Чи минийх байсаар ирсэн байх ч болно! Би тэр эмчыг чинь алахаас өмнө салсан нь дээр байх шүү!"

Тэхён Жонгүгийн эрүүнээс татан авч уруулыг нь хүчтэй үнсэж эхлэв. Хэдий Жонгүг эсэргүүцэвч ямар нэгэн нэмэр байсангүй.

" Т-тавь Тэхён!"

Жонгүг түүнийг хангалттай цохин өөрөөсөө түлхэвч Тэхён огт зогссонгүй.

"Жонгүг, би утсаа орхичихож-..."

Яг энэ үед Хусог инээмсэглэсээр орж ирэхдээ үүдэнд үнсүүлэн зогсох Жонгүгийг хараад таг гацаж орхив.

" НАМАЙГ ТАВИАЧ ДЭЭ ГАЛЗУУ НОВШ МИНЬ!"

Жонгүг Тэхёныг хүчтэй түлхэн унагаж орхилоо.

" Хусог би-..."

"Зүгээр дээ Жонгүг? Чи нөхрөө үнсэх үгүй чинь надад хамаагүй шүү дээ? Б-би ингээд явъя даа?"

Хусог ширээн дээрх утсаа шүүрч аван гараад явчих нь тэр.

" Одоо болсон юм биш үү? Миний амьдралаас зайлаад өгөөч Ким Тэхён!"

Жонгүг Тэхён руу хашигчисаар Хусогийн араас гаран гүйлээ.

" Эмчээ намайг сонсооч та буруу ойлгоод байна?"

" Би буруу ойлгосон байлаа ч чамд хамаатай гэж үү? Гэхдээ жоохон эвгүй л юм. Уг нь би чамайг надад сэтгэлээ илчилсэн гэж бодож байсан юмсан."

Хусог урам нь хугарсан аятай ингэж хэлчихээд машиндаа суун яваад өгөв.

𝐃𝐈𝐑𝐓𝐘 𝐌𝐈𝐍𝐃Where stories live. Discover now