12

3.1K 332 8
                                    

"Хэрвээ тэр чиний хүүхэд биш юм бол өөр хэнийх гэж?"

" Хараал ид! БИ МЭДЭХГҮЙ БАЙНА.... Тиймдээ ч галзуурах гээд байна ахаа?"

Тэхён үсээ зулгаан чимээгүйхэн уйлж эхлэлээ.

" Б-бурхан минь Тэхён чи яачихав аа? Тайвшир даа Жонгүг чамд хайрт-..."

" Хайртай байсан ахаа? Зөвхөн байсан... Одоо тийм биш?"

" Хэрвээ үнэхээр ингэх байсан юм бол анхнаасаа алдах хэрэггүй байсан юм Ким Тэхён?"

-

" Ахаа бид хайчих гэж байгаа юм бэ? Би ийм гэдэстэй гадуур гармааргүй байна?"

" Би түүнд нөхөртэй тэр ч байтугай хүүхэдтэй гэдгээ хэлэх болно! Хараал идсэн түүнийг дахиж миний амьдралд орж ирэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй!"

Хусог түүнийг баглаж аваад машиндаа суулган хаа нэг газар луу яаравчилах нь тэр.

" Гэхдээ ингэх ямар шаардлагатай гэж? Тэртээ тэргүй би таны хууль ёсны нөхөр шүү дээ?"

" Уучлаарай Жонгүг, хэргийн учир нь энд байгаа юм биш. Юнги бол Тэхён ах?"

"Ю-юу!"

Жонгүгийн нүд тэр дороо томрох нь инээдтэй.

" Энэ хэдий гайхмаар ч гэсэн би үүнийг саяхан мэдсэн."

" Байз, тэр таны хараал идсэн ex байхад яагаад заавал биеээрээ очиж уулзах гээд байгаа юм? Одоо надад Тэхён ямар ч хамааралгүй болсон шүү дээ?"

" Жонгүг битгий ингэж ярь, тэр чиний хүүхдийн эцэг?"

Хусог ингэж хэлэн хүндээр санаа алдах нь тэр.

" Тийм байлаа ч надад хамаагүй учир нь би танд хайртай?"

-

" Золиг минь утсаа авахад үхчих гээд байна уу? Төрсөн ганц ах чинь Сөүлд ирчихээд байхад ахтайгаа уулзахгүй хэрэг үү?"

" Та хаана байгаа юм?"

" Гэрийн чинь ойролцоох кафед бас чамтай нэг хүн танилцуулах хэрэгтэй байна."

" Дахиад л биш шүү?"

" Үгүй дээ чиний бодож байгаа шиг зүйл биш. Энэ удаад жинхнээсээ... Миний нөхөр болох хүн"

" Ямар нэгэн асуудалтай байвал би таныг алж орхино шүү!"

Тэхён яаравчилсаар утсаа таслан хажуудах хүрмээ шүүрэн авч гадагш гарлаа.

" Чамайг ийм хурдан хүрээд ирнэ гэж бодсонгүй шүү? Наад нүдээ яачихаад нүдний шил зүүгээд байгаа юм?"

" Танд хамаагүй!"

Тэхён бага зэрэг уурссаар түүний урд талын суудалд суух нь тэр.

" Арай намайг санаад шөнөжингөө уйлсан юм биш биз дээ?"

" Амаа тат! Хараал идсэн найз залуугаа танилцуулахгүй юм уу?"

" Чи энэ өнгөлөг машиныг харж байна уу? Тэндээс бууж ирэх царайлаг залуу бол миний нөхөр."

" Ээ мэдэхгүй-... Гэхдээ энэ нэг л харсан царай..."

Тэд хоёул цонхны цаана зогсох хоёр залууг хараад золтой ухаан алдчихсангүй.

"Б-бурхан минь ЖОНГҮГ!"

𝐃𝐈𝐑𝐓𝐘 𝐌𝐈𝐍𝐃Where stories live. Discover now