Тэр явдлаас хойш тэд хоёул бие биетэйгээ уулзалгүй 4 сар болсон бөгөөд энэ хугацаанд ихээхэн зүйл өөрчлөгджээ.
" Ахаа өлсөөд байна шдээ! Миний хүү гахайн мах идмээр байна гэнэ ээ."
" Бурхан минь Жонгүг, чи энэ янзаараа удахгүй дэлбэрэх нь. Чамд ямар байгааг сайн ойлгож байна. Гэхдээ ингэж идээд байж болохгүй шүү дээ?"
" Та надад ч тэр, хүүхдэдээ ч тэр хайрг-..."
" За ойлголоо явчихаад ирье!"
Хусог малгайтай цамцаа шүүрч аван яаравчилсаар гадагш гарах нь тэр. Жонгүг өнөө маргаашгүй төрөх төхсөн бөгөөд тэр урьдын Жонгүг байхаа болиод удаж байгаа билээ.
Жонгүг зуршил болсон зангаараа түүний аманд орсон болгоныг идэн суух бол дээд өрөөнд түүнийг утас дуугарч эхлэх нь тэр.
" Бурхан минь... Хоёулаа ч аавгүй хэцүүдхэн дээ?"
Жонгүг гэдсээ илсээр арай л гэж дээд давхарт гаран өнөөх утсыг аван чихэндээ наалаа.
" Байна уу?"
"Энэ Жон Хусогийн гэрийн утас мөн үү?"
" Тийм байна. Өөрөө хэн билээ?"
" Түүнтэй ярих шаардлагатай байна."
" Уучлаарай. Би түүний нөхөр байгаа юм. Тиймээс надад хэлэх зүйлээ үлдээж болно оо."
" Чи сая өөрийгөө хэн гэсэн бэ?"
" Түүний нөхөр-..."
" ХАРААЛ ИД! АРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ-..."
Жонгүг түүний өндөр дуунд бондгос хийтэл цочих нь эгдүүтэй.
" Гэхдээ өөрөө хэн юм бэ?"
" Түүний найз залуу нь байна. Сонсож бай хараал идсэн завхай эр минь хүний хүн оролдож-"
Жонгүг өнөөх утсаа speaker дээр нь тавьчихсан байсан болоод ч тэр үү Хусогийг доод давхараас ирж байгааг анзаараагүй юм.
"Т-та дугаар андуураад байгаа юм биш шүү?"
" Байз чи ингэхэд хэн юм!"
Жонгүг түүний үгэнд бага зэрэг цочин хэсэг чимээгүй зогссон боловч Хусог өнөөх утсыг шүүрэн авав.
" Жонгүг, наадахаа тасал!"
Цаадхан талаас Хусогийн ууртай дуу сонсогдох нь тэр.
" Хусог, чи энэ мөн үү? Ahh бүр ч бүдүүн хоолойтой болчихжээ? Чамайгаа ямар их санасан гээч?"
" Чи хэн юм новш минь!"
Хусог өнөөх утсыг шүүрч аваад золтой л дэвслээд хаячихсангүй.
" Мин Юнги байна."
-
" Тэхён, чи яг одоо түүнтэй ярих хэрэгтэй! Нөхөр шиг ухаантай юм бол ядаад биеийнх нь байдлыг асуугаач дээ золиг минь!"
" Яах гэж! Тэр надгүйгээр жаргалтай амьдарч байгаа. Надаас өөр хүнтэй унтаж, надаас өөр хүнийг хайрлаж, надаас биш өөр хүнээс хүүхэдтэй болсон. Тиймээс түүнтэй холбогдох ямар ч шаардлага байхгүй?"
Тэхён энэ бүхнийг Жонсугаас олж сонссон бөгөөд ихээхэн сэтгэлээр унасан юм.
" Гайхалтай! Чи тэгээд өөрийгөө түүний эцэг биш гэх гээд байна уу?"
" Тиймээ. Тэр миний хүүхэд биш."
YOU ARE READING
𝐃𝐈𝐑𝐓𝐘 𝐌𝐈𝐍𝐃
Action' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Эцсийн амьсгал бүгдийг нь аваад яв.' ' Чиний төлөө үхэхэд ч би бэлэн.' ' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Сүүлчийн боломжийг минь.' ' Бүгдийг нь аваад яв.' @_ᴠɴᴀʙɪ🦋