-Чи чинь гэнэт яачихаад байгаа юм бэ! Тэр новшын төлөө намайг цохиж чадлаа гэж үү!
Тэхён түүнийг орж ирсэн даруйд өөдөөс нь хашигчиж эхлэв.
- Яг одоо зайл!
Жонгүгийн хоолойны өнгө, нүүрний хувирал нь үнэхээр аймшигтай харагдана.
- Энэ бол миний гэр! Тиймээс би хаашаа ч явахгүй нөхөр хүүхэдтэйгээ үлдэх болно.
- Өөрөө л мэд. Тэгвэл би энэ гэрээс чинь явах болно!
Жонгүгт өөр очоод байх газар байхгүй ч тэр Тэхёхтой байхыг үнэхээр хүсэхгүй байх аж.
- Сонсолдоо. Би чамайг алдахаас үхтлээ айж бана? Миний зүрх-...
- 3 жилийн өмнө энэ бүгдийгээ хэлсэн бол бодож үзэх л байлаа. Гэвч одоо хэтэрхий ойртсон?
- Тэгвэл Жон эмчтэй битгий уулз! Би энийг л чамаас гуйя...
- Би чамаас гуйя эндээс яваад өг.
Жонгүг хаалга нээн Тэхёныг явахыг хүссэн боловч тэр тэгсэнгүй.
- Хайрт минь, би энд та хоёртойгоо хамт үлдээмээр байна.
-
-Ахаа тэднийг зүгээр гэдэгт итгэлтэй байна уу? Би нэг л санаа зовоод-...
- Зүгээр дээ Жонсуг, тэд эвлэрэх болно.
Жонсуг ахыгаа ууртай байхыг харсан даруйдаа Жиминээс гэртээ хонуулахыг гуйсан юм.
- Надад нэг л зүйл сонин байна. Яагаад тэр эмчийн хүүхэд-...
- Би баттай хэлж чадахгүй ч тэр хүүхэд Ким Тэхёных. Тиймээс хонгор минь тайвширч үз?
- Ойлголоо х-хайрт минь...
Жонсуг энэ үгний дараа ихээхэн улайх нь тэр.
- Одоо унтцгаая миний туулайхан?
-
" Тэхён, одоо хүссэнээ авсан биз дээ? Тиймээс яваад өгөөч..."
Жонгүг томоохон орон дээр Тэхёнд тэврүүлэн хэвтэхдээ ийн хэлэхэд түүний урам хурах шиг болов.
- Б-би хэтэрхий ширүүн хийчихсэн үү? Намайг уучлаарай чамайгаа ийм эмзэг болсныг мэдсэнгүй-...
Тэхён ингэж хэлээд түүний хүзүүг үнсэж хэлэхэд Жонгүг дахиад л дургүйцэх нь тэр.
-Тэхён боль....
- Гэхдээ чи ингэхэд дуртай байдаг байсан биз дээ?
- Тийм байхаа болиод удаж байна. Магадгүй чи өөрчлөгдсөн болохоор тэр байх.
Жонгүг түүнийг түлхэн босгоод хажуудаа байх халаадаа шидэж орхив.
- Чиний биеийг харах нь байтугай мэдрэхэд эвгүй юм. Яагаад ч юм бохир санагдаад байна.
- Жонгүг чи чинь-...
- Өөр хэдэн хүнийг энхрийлэн үнсэж, хараал идсэн таашаалыг мэдрүүлсэн бол гэхээс дургүй хүрч байна! Чамайг үзэн ядаж байна Ким Тэхён!
- Хонгор минь, битгий уйл-...
- Над дээр биш чиний хүүхдийг тээж байгаа өлөгчин дээр очвол яасан юм!
YOU ARE READING
𝐃𝐈𝐑𝐓𝐘 𝐌𝐈𝐍𝐃
Action' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Эцсийн амьсгал бүгдийг нь аваад яв.' ' Чиний төлөө үхэхэд ч би бэлэн.' ' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Сүүлчийн боломжийг минь.' ' Бүгдийг нь аваад яв.' @_ᴠɴᴀʙɪ🦋