" Миний хийсэн бүх зүйлийг уучилаад над дээр эргээд ирээч дээ? Хамаагүй ээ, намайг уучилна л гэвэл би үхсэн ч чадна."
Тэхён түүний гарыг үнсэн доош өвдөглөж суулаа.
" Надтай гэрлээч Ким Жонгүг."
Жонгүг түүний хийсэн үйлдэлд цочирдон нэг ч үг амнаасаа унагахгүй байх бөгөөд Тэхёны гарт байх гялалзасан хос бөгж рүү нүд салгалгүй ширтэнэ.
" Буцаад минийх болох уу? Би гуйж байна. Хэрвээ чи зөвшөөрөл би үлдсэн амьдралынхаа туршид зөвхөн чамайг л хайрлаж чамайг л харж явах болно. Энэ бүхэн үнэн шүү?"
" Үүнийг чинь гэрлэх санал гэж ойлгох уу?"
Жонгүг өнөөх бөгж рүү ширтсээр байх бөгөөд хөнгөхөн инээж харагдана.
" Тиймээ. Надад зөвшөөрөөч?"
" Би сайн мэдэхгүй л юм миний хүүгээс асуувал яаж байна? Тэр магадгүй уурлах байх."
Жонгүг хүүгээ тэврэн авч зөөлхөн үнсээд Тэхён руу сунгалаа.
" Залуу ноёнтон минь би чиний аавтай гэрлэж болохсон болов уу? Хэрвээ чи зөвшөөрөхгүй бол эвгүй л зүйл болох байх."
Тэхён яг л хааныхаа өмнө сөгдөж байгаа аятай Жонсогийн урд мөргөж эхлэв. Харин түүнийг харсан Жонсо ход ход хийтэл инээн золтой л татаад уначихсангүй.
" Магадгүй тэр аавуудыгаа буцаад нийлээсэй гэж хүсэж байгаа байх."
Жонгүг хүүгээ тайвшируулан ус өгөх бөгөөд энэ нь түүнийг хэр их инээсэныг илтгэх аж.
" Тэр зөвшөөрчихсөн үү?"
Тэхён Жонгүг руу итгэл тээсэн харцаар ширтэх бол Жонгүг ялдам гэгч нь инээмсэглээд түүний уруулыг үнсчихээд холдох нь тэр.
" Жонсо зөвшөөрч байна гэнэ ээ."
" Гайхалтай тэр хэлд орчихоо юу?"
Тэхён инээд алдсаар тэднийг тэврэн авлаа.
" Намайг дахиж битгий орхиорой. Тэр үед би жинхнээсээ үхэх болно."
Жонгүг Тэхёны энгэрт наалдангаа ингэж шивнэх бол Жонсо аавийнхаа бугуйн цагаар тоглоод завгүй байх аж.
" Юу ч тохиолдсон би та хоёрыгоо орхихгүй гэдгээ амлаж байна."
.Таныг хүндэтгэсэн @𝚟𝚗𝚊𝚋𝚒
YOU ARE READING
𝐃𝐈𝐑𝐓𝐘 𝐌𝐈𝐍𝐃
Action' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Эцсийн амьсгал бүгдийг нь аваад яв.' ' Чиний төлөө үхэхэд ч би бэлэн.' ' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Сүүлчийн боломжийг минь.' ' Бүгдийг нь аваад яв.' @_ᴠɴᴀʙɪ🦋