Жонгүг хөмсөг зангидан үг хэлэхийн завдалгүй түүний утас дуугарч эхлэв.
" Байна уу!"
" Бурхан минь ахаа хаачихдаг юм бэ! Та хараал идсэн гэр бүлийнхээ асуудлыг зохицуулчихаад ирнэ гэж амалсан биздээ!"
Утсаны цаанаас Жонгүгтай тун төстэй бүр андуурмаар хоолойтой залуу их л ууртай түүнрүү хашигчиж эхлэв.
" Би заавал чиний найз залуутай танилцах ёстой юм уу? Надад шийдэх асуудал их байна Жонсуг!"
" Хэрвээ та ирэхгүй гэж байгаа бол би таныг наад газраас чинь чирээд авчирна шүү!"
"Тэгээд үзээрэй золиг минь-..."
Жонгүгийг хариу хэлэхээс өмнө утас тасарч орхив.
" Би ажилтай болчихлоо. Маргааш шүүх дээр уулзъя!"
Түүнийг явахын завдалгүй Тэхён дахин гарнаас нь хүчтэй зуураад авав.
"Хараал ид өвдөж байна! Т-тавиач дээ!"
" Хэн рүү явах гээд ингэж яараад байгаа юм? Арай нууц амрагтай болчихсон юм уу? Яаж намайг хуурч чадаж байна аа!"
Жонгүг түүний ойлгомжгүй зангаас нэгэнтээ залхах бөгөөд Тэхёныг нэг сайн цохиж аваад эндээс явахыг хүссэн ч түүнд тийм зориг байсангүй.
" Би хэзээ ч хайртай хүнээ ардуур нь байтугай урдуур нь тавихгүй. Тиймээс та тайван бай? Одоо миний гарыг тавьчихвал яаж байна!"
Жонгүг уурссаар гараа татаж аван яарсаар доош буулаа.
" Би чамайг өөр хэнтэй ч хуваалцаж чадахгүй!"
-
" Бурхан минь Жонсуг ийшээ орж болохгүй ээ! Явцгаая?"
Жонгүг компаниас гарч ирсэн даруйдаа дүүгээ чирсээр машиндаа суулгалаа.
" Та нөхөртөө хэзээ ихэр гэдгээ хэлэх гэж байна? Бүхэл бүтэн 5 жил нуучихлаа шүү дээ? Одоо болсон юм биш үү?"
" Өнөөдрөөс авахуулаад тэр миний нөхөр байхаа больсон. Тэглээч энэ бүгдийг хэллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй."
" Яахав энэ 5 жилийн турш Тэхён ах намайг тантай андуурч олон удаа үнссэныг эс тооцвол?"
"Тэр тэгсэн гэж үү?"
" Би бараг өдөр болгон шахуу тантай уулзах гэж компани дээр чинь ирдэг байсан даа? Тэгэх болгонд Тэхён ах хаанаас ч юм гарч ирээд намайг шууд үнсээд-..."
" Хаха даанч тийм байх аа? Өдөр болгон хоолонд орохдоо " Чи өглөө яагаад надаас зугтаад байсан юм? Бүр үгийн зөрөөгүй цохиод авахаар чинь гайхсан шүү?" Гээд байдаг байсан юм."
" Гэхдээ би таныг яагаад Тэхён ахаас салах гээд байгааг чинь огт ойлгохгүй байна. Тэр сайн залуу шүү дээ?"
" Чи сая юу гэсэн бэ?"

YOU ARE READING
𝐃𝐈𝐑𝐓𝐘 𝐌𝐈𝐍𝐃
Action' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Эцсийн амьсгал бүгдийг нь аваад яв.' ' Чиний төлөө үхэхэд ч би бэлэн.' ' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Сүүлчийн боломжийг минь.' ' Бүгдийг нь аваад яв.' @_ᴠɴᴀʙɪ🦋