"Ахаа гэхдээ та Тэхёныг энд ирнэ гэж хэлээгүй биз дээ?"
Жонгүг түүний бүсэлхийгээр тэврэн кафед орохгүй байхыг гуйж байлаа.
" Жонгүг, би түүнийг энд дуудаагүй. Тэглээ ч тэр чамд хамаагүй."
Хусог түүний мөрөөр тэврэн уруул дээр нь үнсчихээд өөдөөс нь гэрэлтсэн инээмсэглэлээ цацруулахад Жонгүг дорхноо тайвширах нь тэр.
" Тэгвэл хамтдаа орцгооё!"
-
" Ахаа та түүнийг өөрийнхөө найз залуу гэх гээд-..."
Тэхён хаалгаар орж ирэх тэднийг нүд салгалгүй ширтэх бөгөөд нүдэнд нь гуниг бүрэлджээ.
" Амаа тат энд юу болоод байгаа юм!"
Юнги шууд л ширээ цохин босож ирээд Хусог руу хашигчиж эхлэв.
" Юн. Тайвшир миний хүүхдийг цочиох нь байна!"
Хусог түүний мөрийг зөөлөн цохин доош суулгах нь тэр.
" Чи сая хэний хүүхэд гэсэн бэ?"
" Миний-..."
" ХАРААЛ ИД! ЧИ ЮУ ЯРИЖ БАЙГААГАА МЭДЭЖ БАЙНА УУ ХУСОГ!"
Юнги байс хийгээд л хашигчиж босож ирээд байсан нь Жонгүгийг хангалттай цочоож байсан юм.
" Чи ямар эрхтэй гэж надруу хашигчаад байгаа юм?"
Хусог удалгүй Юнги руу уурлаж эхлэлээ.
" Юу ч болоогүй юм шиг орхиж явчихаад одоо ямар нүүрээрээ над дээр ирж,тэр ч болоогүй миний нөхрийг хараагаад байгаа юм гэж байна!"
Азаар энэ кафед тэднээс өөр хүн байгаагүй бөгөөд Хусогийн уурлан хашигчих чимээ л сонстож байсан юм.
" Ахаа одоо болно... Энэ бүгд миний буруу болохоор би ингээд явчихвал бүх зүйл хэвэндээ орчих байх аа-"
Жонгүг ингэж хэлээд бага зэрэг бөхийн гэдсээ тэвэрсээр гарч одлоо.
" Жонгүг чи ингээд явж болохгүй!"
Гадаа хувингаар цутгах мэт бороо орох ч Жонгүгт хамаа байгаагүй бололтой шууд л бороон дундуур гүйж гарав. Тэхён түүний араас хашигчисаар арай л гэж тэврэн авлаа.
"Жонгүг-чи норж болохгүй! Б-бидний хүүхэд өвдчихвөл яах юм..."
Тэхён дээгүүрх хүрэмээ түүнд тайлж нөмрүүлээд болгоомжтой гэгч нь машинд суулгах нь тэр.
" Тэхён гараа ав."
Жонгүг машинд орж ирсэн даруйдаа түүний гарыг хүчтэй түлхэж орхив.
" Б-би чамд санаа зовсондоо л..."
Тэхёны хоолойноос асар их гэмшил сонсогдох бөгөөд тэр сүүлийн 5 сар энэ бүгдийг бодсон билээ.
" Тэгэх шаардлага байхгүй болохоор надаас хол байсан нь дээр шүү?"
" Чамд биш хүүхдэдээ санаа зовсон гэвэл чи бас л уурлах уу?"
" Тиймээ уурлана. Учир нь гэвэл энэ чиний хүүхэд биш-..."
" Худлаа ярихаа больж үз Жонгүг, чи намайг амьдралдаа хуурж байгаагүй байхад энэ яагаад миний хүүхэд биш гэж?"

YOU ARE READING
𝐃𝐈𝐑𝐓𝐘 𝐌𝐈𝐍𝐃
Action' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Эцсийн амьсгал бүгдийг нь аваад яв.' ' Чиний төлөө үхэхэд ч би бэлэн.' ' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Сүүлчийн боломжийг минь.' ' Бүгдийг нь аваад яв.' @_ᴠɴᴀʙɪ🦋