"Байна уу Жимин?"
"За?..."
" Яг одоо наад Жонсугаа хаяаад над дээр хүрээд ир!"
" Яах гэж?"
" Би ууртай байна! Миний хэлснээр хийхгүй бол чи харамсах болно шүү!"
" Яасан чиний төлөвлөгөөг хэн нэгэн нураачихаа юу?"
" Тиймээ тэгсэн! Хараал ид!"
" За тайвшир даа? Гэхдээ яг одоо очиж чадахгүй нь учир нь Жонсуг унтаж байна."
" Чи галзуучихаа юу! Арай түүнд дуралчихсан юм биш биз дээ!"
" Яг ч тийм гэж хэлэхгүй гэхдээ түүнд сайн гэсэн баталгаа байхгүй. Би бага зэрэг эргэлзэж байна?"
"Амаа татаад яг одоо хүрээд ир!"
" Тэхён, чи л анхнаасаа энэ бүхнийг санаачилсан биз дээ? Тэглээч би түүнийг сэрэнгүүт гэрт нь хүргэж өгөх ёстой."
Тэхён уурлан үг хэлэхийн завдалгүй утас тасарч орхив.
-
" Эмчээ, та бүхэл бүтэн 2 цаг намайг хөдөлгөөнгүй ширтээд суучихлаа?-..."
" Бурхан минь, уучилаарай Жонгүг? Би ийм муу зуршилтай юм л даа?"
" Зүгээр дээ, та нухацтай царайлхаараа эгдүүтэй юм?"
"Баярлалаа-... Ингэхэд Жонгүг? Чи тамхи татдаг хэрэг үү?"
" Яг үнэндээ тийм. Би 3 жилийн өмнөөс сэтгэл санаагаа өргөхийн тулд энэ аргыг хэрэглэж эхэлсэн юм. Энэ үнэхээр үр дүнтэй арга шүү?"
" Чамд гэж зөвлөхөд жирэмсэн хүн тамхи татаад хэрэггүй. Урагт гаж нөлөө үзүүлнэ. Тиймээс одооноос больсон нь дээр байх."
" Би мэдэж байгаа эмчээ. Гэхдээ Тэхёныг мартахад туслах ганц зүйл бол тамхи-..."
" Яагаад заавал тамхи гэж? Магадгүй би түүнийг мартахад тусалж болох юм?"
-
" Жимин, чи манай ахыг уучилаарай. Тэр зүгээр л-..."
" Жонсуг, одоо болно. Би чиний уучилалтыг хүлээн авсан. Чамайг дахин дахин уучилалт гуйгаад байхаар надад хэцүү байна!"
Тэд Жонсугийн гэрийн ойролцоо ирсэн байх бөгөөд Жимин түүнийг аргадан үнсэхийн завдалгүй хэн нэгний ууртай хоолой сонсогдох нь тэр.
" Жонсуг юу хийж байгаа юм!"
" Ахаа, дахиад л биш шүү! Түүнээс минь хол бай!"
" Чи үнэхээр галзуурчихаж Жонсуг! Түүний юунд нь болоод байгаа юм бэ?"
" Та Тэхён ахад хайртай шиг би ч мөн адил Жиминд хайртай! Үүнд ялгаа байгаа гэж үү! Тэглээч наад хүн чинь хэн юм?"
Жонсуг түүний хажууд зогсох цагаан халаалттай нэгнийг гайхан харахад Жонгүг хоолойгоо заслаа.
" Тэр миний хувийн эмч байгаа юм. Үүнд тэгж их анхаарал хандуулахгүй байхыг хүсье!"
" Та Тэхён ахыг хуураад байгаа хэрэг үү!"
" Чи чинь юугаа-..."
" Хэрвээ үнэхээр тийм биш юм бол та яагаад түүний гарыг хөтөлчихсөн байгаа юм бэ дээ!"
Жонсуг учир зүггүй уурлаж эхлэх бөгөөд хажуудаа байгаа Жиминыг ч мартаж орхижээ.
" Та албатай юм шиг Тэхён ахаас салчихаад миний найз залууг биеэ үнэлэгчээр нь дуулчихаад... Энэ залуутай нийлж байгаа юм уу!"
" Жонсуг, чи буруу ойлгоод байна-..."
Жонгүг түүний өндөр дуунд цочин нүдээ аних аж.
" Тэхён ах таныг биш та түүнийг араар нь тавьдаг байсан юм биш шүү! Ер та энэ хүүхдээ Тэхён ахынх гэдэгт итгэлтэй байна уу?"
Жонсуг ам алдан ахыгаа үгийн муухайгаар харааж зүхэх нь тэр. Уг нь энэ үед Жонгүгийг хамгийн сайн ойлгох ёстой хүн нь тэр байхад яагаад Тэхёны талд орно вэ?
" Жонсуг, ч-чи арай хэтэрч байгаа юм биш үү?"
Жонгүг барагтай уйлаад байдаггүй бөгөөд Тэхёнаас салахдаа ч түүнд нулимсаа үзүүлж зүрхлээгүй юм. Гэвч тэр энэ удаад үнэхээр тэссэнгүй. Доош сөхрөн сууж чимээгүйхэн амаа даран мэгших нь үнэхээрийн өрөвдөлтэй.
" Энэ миний хүүхэд байгаа юм!"

YOU ARE READING
𝐃𝐈𝐑𝐓𝐘 𝐌𝐈𝐍𝐃
Action' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Эцсийн амьсгал бүгдийг нь аваад яв.' ' Чиний төлөө үхэхэд ч би бэлэн.' ' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Сүүлчийн боломжийг минь.' ' Бүгдийг нь аваад яв.' @_ᴠɴᴀʙɪ🦋