Нартай хэрнээ бага зэрэг сэвэлзсэн салхитай өдөр нүүр амаа харагдахгүй болтол нь маск, нүдний шилээр тагласан залуу хаа нэг тийшээ яарна.
Тэрээр урдах замаа ч харах сөхөөгүй хурдлах бөгөөд хажуугаар нь өнгөрсөн хүн болгоныг мөрлөх нь түүнийг хэр их уурласаныг илтгэх аж.
" Хараал ид... Хараал ид! Ким Тэхён чамайг хараал идээсэй!"
Өнөөх хүрэн өнгийн үстэй залуу байдгаараа хараал урсгасаар томоохон компаны үүдэнд ирэн амьсгаагаа дарсаар дотогш орлоо.
" Захирлаа та яагаад-..."
" Надаас холдож үз! Би өөрөө чадна!"
" Биднийг үнэхээр уучилаарай. Таныг ингээд хүрээд ирнэ гэж мэдсэн бол машин явуулах байсан юм. Одоо та түр тайвшираад халуун кофе-..."
" Наад кофегоо өгзөг рүүгээ чих мэдэв үү? Тэхён хаана байна... Надад хариулаач Ким Тэхён хаана байна!"
Жонгүг компаниар дүүрэн орилох бөгөөд бүгд чив чимээгүй болцгоосон байх нь түүнээс ажилчид нь хэр их айдгийг илтгэх шиг.
" Т-таны нөхөр ө-өрөөндөө байгаа. Гэхдээ хэнийг ч битгий оруулаарай гэж тушаас-..."
" Яасан? Тэр дахиад л ээлжнийхээ хүүхнийг эдэлж байгаа юу? Эсвэл хараал идсэн өнөөх... Өө хэн билээ дээ?... Пак Жимин... Тиймээ тэр новшийг авчираа юу?"
Пак Жимин бол Солонгосын алдартай биеэ үнэлэгч бөгөөд тэрээр хэр баргийн хүн түүнийг авч зүрхэлдэггүй билээ.
"Э-эрхмээ тийм бишээ! Та дээшээ гарч болохг-..."
" Хараал идсэн амаа татахгүй бол яг одоо халж орхино шүү! Түүний өрөөний түлхүүрийг өгөөдөх би түүнд гэнтийн бэлэг бэлдсэн."
Жонгүг өнөөх түлхүүрийг шүүрч аван тайван гэгч нь алхсаар липтэнд суун хамгийн дээд давхарт бууж ирэв.
"Гайхалтай!"
Түүнийг липтэнээс буух үед хоёр эрийн янаглах дуу тэр давхарыг дүүргэж байх нь тэр.Жонгүг муухан инээсээр нөхрийнхөө өрөөний хаалгыг чимээгүйхэн онгойлгон удаан гэгч нь алхсаар цаад талын өрөө лүү орлоо.
"Ж-Жонгүг-..."
Тэхён түүнийг харсан даруйдаа сандчин хөгжлөөрөө биеэ ороох нь инээдтэй.
" Зүгээр, зүгээр. Үргэлжлүүл би энд хүлээж байя? Харин дуусахаараа хэлээрэй?"
Жонгүг тоосон янзгүй ингэж хэлчихээд тамхиа асаан цаад талын том буйдан дээр хөөлөө ачин суулаа.
" Яасан бэ? Би та хоёрт саад болчихсон уу?... Oww уучилаарай. Гэхдээ би нөхрийнхөө өөр хүнтэй унтаж байгааг ойроос үзээд сурчихсан болохоор намайг энд байхгүй байна гээд л бодчих."
Тэхён тэр даруйд дахин хөдлөж Жимин эрээ цээргүй гиншиж эхлэх нь тэр. Жонгүг ямар ч царайны хувиралгүй тэднийг ширтэнгээ тамхиа үе үе сорох нь харагдана.

YOU ARE READING
𝐃𝐈𝐑𝐓𝐘 𝐌𝐈𝐍𝐃
Action' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Эцсийн амьсгал бүгдийг нь аваад яв.' ' Чиний төлөө үхэхэд ч би бэлэн.' ' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Сүүлчийн боломжийг минь.' ' Бүгдийг нь аваад яв.' @_ᴠɴᴀʙɪ🦋