8

3.3K 363 20
                                    

"Э-эмчээ та чинь..."

Жонгүг тэр дороо гацан нулимстай нүдээр Хусог руу ширтлээ.

" Бос Жонгүг? Энд ингээд суугаад байж болохгүй явцгаая?"

Хусог түүнийг татан босгоод дээгүүрх хүрмээ тайлан нөмрүүлэхэд Жонгүг хэт их даарсан бололтой чичирсээр өнөөх арай ядан өмслөө.

" Ахаа энэ худлаа биз дээ? Энэ эмч худлаа ярьж байгаа тийм үү? Байж боломгүй юм! Та яаж-..."

Хусог түүнд ойртон мөрөн дээр нь хэд сайн цохиж аваад шийдэмгий хоолойгоор

"Хөөё залуу минь сонсож бай? Чи Жонгүгтай усны тусал мэт адилхан ч зан ааш чинь тэнгэр газар шиг өөр юм? Би сая их гайхлаа л даа яагаад чи төрсөн ахынхаа талд биш тэр хөгийн амьтны талд ороод байгааг? Магадгүй энэ чиний асуудал байж болох ч миний хайрлаж байгаа хүнийг амныхаа зоргоор тэгж ярих чинь арай л дэндэж байна? Тэр яагаад өөр хүнээс хүүхэдтэй болж болохгүй гэж... Түүний нөхөр өөр хүнийг жирэмсэн болгож болсон байхад энэ бүхэн боломжтой гэсэн үг биз дээ?-..."

" Эмчээ одоо болно."

Жонгүг түүнийг угаз татан чирсээр машиндаа суулгах нь тэр. Тэгээд орж ирсэн даруйдаа түүнрүү хашигчиж эхлэлээ.

" Та чинь яаж байгаа чинь энэ вэ! Миний талаар юу ч мэдэхгүй байж яагаад тэгж байгаа юм! Яасан би танд тийм л их өрөвдөлтэй харагдаад байна уу? Эсвэл надаар тоглоод байгаа юм уу? Хараал идсэн энэ бүхнийг хийгээд өг гэж би гуйгаагүй биз дээ! Яагаад дураараа-..."

Хусог хэсэг түүний өхөөрдөм царайг ажиж суугаад аажим аажмаар ойртон ягааран харагдах уруулыг нь үнсэж орхив. Яг энэ үед Жонгүгийн нүд байдаг хэмжээнээсээ хэд дахин томорсон байх бөгөөд түүнийг өөрөөсөө түлхэсэнгүй харин ч эсэргээрээ эргүүлэн үнсэж эхлэх нь тэр.

Мэдээж тэд танилцаад нилээдгүй хугацааг ардаа үдсэн бөгөөд Жонгүг өөрийгөө ийм зүйл бэлдэж байсан нь мэдээжийн хэрэг.

Тэдний хэн хэн нь энэ үнсэлтийг дуусаасай гэж хүсэхгүй байх бөгөөд улам л бие биедээ наалдаж байлаа. Гэвч тэдэнд агаар дутагдан яахын аргагүй хоёр тийш салах нь тэр.

"Э-эмчээ..."

Жонгүг түүнийг дуудсан даруйдаа дахин энгэрээс нь татан үнсэлцэж эхлэв.

-

" Хараал идсэн утсаа аваач! Би чамруу хэд залгах ёстой юм! Жонгүг наана чинь байна уу? Би очиж байна."

Тэхён тэдний гэрийн зүг алхангаа Жиминээс түүнийг лавлан асуух аж.

" Тэхён чи ирээд хэрэггүй л болов уу? Одоо энд чамаас илүү хүн алга?"

" Юу гэсэн үг юм!"

Жимин салганан түүнд хэлэх эсэхтээ эргэлзэж байв.

" Битгий уурлаарай. Чи нөхрөө бүр мөсөн алдаж байгаа бололтой?"

Тэхён яг энэ үед булан эргэн өнөөх машины урд ирээд байлаа.

" Юу яриад байгааг чинь сайн ойлгохгүй байна. Тэр надад хайрт-..."

Яг энэ үед гудамжны гэрэлд өнөөх машины доторх хангалттай сайн харагдах бөгөөд Тэхён тэр даруйд утсаа гарнаасаа алдаж орхив.

" Тэхён, энд ирэх хэрэггүй гэж хэлсэн биз дээ!"

𝐃𝐈𝐑𝐓𝐘 𝐌𝐈𝐍𝐃Where stories live. Discover now