- Аавын цасан цагаан яагаад ийм эгдүүтэй юм бэ?
Жонгүг цаг орчим Тэхёнд уурссны эцэст арай л гэж тайвширан хүүгээ тэвэрсээр суух аж.
- Хонгор минь...
Тэхён түүний араас зөөлхөн тэврэн хүзүүн дээр нь үнсэлээ.
- Тэхён боль, гижиг хүрээд байна.
- Гижиг биш арай өөр зүйл чинь хүрээд байгаа юм биш үү?
Тэхён түүнийг өдөөд зүгээр суулгахгүй байх бол Жонгүг ичингүйрэн инээсээр хүүгээ өхөөрдөнө.
- Бид дахиад хүүхэдтэй болж болно шүү дээ? Магадгүй охин ч юм уу, эсвэл хоёр ихэр-...
- Тэхён, бид салаад удаж байна. Тиймээс ийм зүйл ярихгүй байсан нь дээр байх.
Жонгүг гэнэт түүнээс нүүр буруулан гараа хүчтэй гэгч нь татаад авчихав.
- Би сайн ойлгохгүй байна. Гэхдээ чамайг биш өөрийгөө. Яагаад тэр үед чамайг хуурч, үргэлж шархлуулдаг байснаа, үргэлж худлаа хэлж чамд гар хүрдэг байснаа би огтхон ч ойлгохгүй байна. Чи надад заяасан цор ганц нэгэн байхад яагаад өөр залуус руу нүд унагаж хөвөртөө оруулдаг байснаа...бүр үнэхээр их үзэн ядаж байна.
- Яагаад одоо л ойлгож байгаа юм? Харамслаа гээд бүх зүйл хэвэндээ орох юм шиг байна уу?
- Бүхэл бүтэн 3 жил чамайг хуурч явахдаа би ухаанаа алдсан байсан. Тэр үед зүгээр л хараал идсэн таашаалыг мэдрэхгүй бол үхчих гээд байгаа юм шиг санагдаж чи надад хангалтгүй болж эхэлсэн юм.Тоогоо алдсан их араар тавилтын дараа би энэ бүхнийг нуугаад хэрэггүй гэдгийг ойлгосон.
- Аан тэгээд л миний нүдэн дээр тэдэнтэйгээ унтдаг болоо юу?
Жонгүгийн хоолой чичигнэх ч яг л уйлаагүй юм шиг, эсвэл огт шархлаагүй юм шиг тайван гэгч ярьж байлаа.
- Гэхдээ би чамайг огт бодоогүй ,бодохыг ч хүсээгүй. Учир нь гэвэл чи удахгүй надаас салаад би эрх чөлөөтэй амьдарч чадах учраас энэ бүхэн надад таалагдаж байсан юм. Гэвч тэр өдөр чи жирэмсэн гэдгээ хэлснээр миний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн. Энэ бүхний хариулт нь би аав болохыг хүсдэгт байсан юм. Би бяцхан үрээ энгэртээ тэврэхыг үнэхээр их хүсэж байсан боловч тэр өдрийн маргааш чи надаас салчихсан.
Тэхёны хоолой зангирч түүний нүднээс нулимс тусалж эхлэх бөгөөд Жонгүгаас харц буруулан чимээгүйхэн уйлж эхлэв.
- Үнэхээр л тийм байсан юм бол, үнэхээр л би чамд хангалтгүй санагдаж эхэлсэн юм бол надад эртхэн хэлээд салчихгүй яасан юм бэ? Тэгвэл хэн ч шархлахгүй байх байсан юм.
- Би чадаагүй чамайг хажуудаа байлгахыг хүсэж, чиний амттай уруул хэтэрхий сайхан бие, эмэгтэй хүнийхээс ч нарийхан бэлхүүс,чихэрлэг хоолойг чинь сонсохыг хүссэндээ чамайг явуулж зүрхлээгүй юм.
Жонгүг яг одоо Тэхёныг цохиж унагаагаад үхтэл нь балбахыг хүсэж байвч тэр чадахгүй шүү дээ.
- Чи зүгээр л намайг эдлэхийг хүссэндээ хажуудаа байлгаж, орой болгон хоолойг минь сонсох гэсэндээ хайргүй хэрнээ хайртай дүр эсгэж бүхэл бүтэн 5 жил амьдарсан хэрэг үү!
- Үгүй ээ тийм биш! Би өөрийнхөө бяцхан залууд хайртай. Хайртай байсаар ч байх болно! Хэрвээ хэн нэгэн чамайг надаас булаах гэж оролдох юм бол тэр сайнаа үзэхгүй! Гэхдээ чи яагаад хараал идсэн тэр эмчтэй 2 сар амьдарсан юм бэ? Яагаад намайг араар минь тавьж-
Тэхён гэнэт л уурлан Жонгүг руу хашигчиж эхлэхэд бяцхан Жонсо аавийнхаа өндөр дуунд цочив бололтой уйлж гарлаа.
- Тэхён! Чи чинь яагаад байгаа юм бэ? Хүүхэд цочоочих-...
- Бас тэр ихэр чинь юу юм? Яагаад надаас нуусан юм бэ! Би чиний нөхөр байхад яагаад надад хэлэлгүй өдий олон жил нууж явсан юм!
- Тэгвэл тэр Жимин чинь юу юм! Яагаад чиний хараал идсэн нууц амраг миний дүүг эргүүлээд байгаа юм! Чи энэ бүхнийг сэдсэн үү!
Тэд хүүгээ ч уйлахыг умартан чанга чанга хашигчин хэрүүл хийж эхлэх нь тэр.
- Тиймээ тэгсэн! Чамайг намайг орхиод явчихсанд чинь дургүй хүрч галзуурах шахсандаа түүнийг чиний ихэрийг эргүүлээд өг гэж гуйсан юм!
- Гайхалтай! Чи бүр галзуурчихаж КИМ ТЭХЁН ЧАМАЙГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ!
Жонгүг байдгаараа түүнрүү хашигчиж хамаг хараалаа урсгаж эхлэлээ.
- Чи ойлгохгүй байна. Тэд одоо бие биендээ хайртай. Би ч анх үүнийг төлөвлөөгүй ч Жимин түүнд хайртай болчихсон!
- Амаа тат! Чи худлаа ярьж байна! Хэзээ ч тийм зүйл болох ёсгүй!
Жонгүг сүүлдээ гарт тааралдсан болгоноо барьж аван Тэхён руу шидэж эхлэв.
- Боль Жонгүг! Одоо энэ бүхэн хэнд хамаатай гэж! Би чамд хайртай...дахиж хэзээ ч хуурахгүй гомдоохгүй болохоор надад эргээд ирээч дээ?
Тэхён Жонгүгийн шидэх элдэв бусын хутга, шаазан халбаганаас бултан явсаар түүнийг тэврэн авлаа.

YOU ARE READING
𝐃𝐈𝐑𝐓𝐘 𝐌𝐈𝐍𝐃
Action' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Эцсийн амьсгал бүгдийг нь аваад яв.' ' Чиний төлөө үхэхэд ч би бэлэн.' ' Цус, хөлс, нулимсыг минь аваад яв.' ' Сүүлчийн боломжийг минь.' ' Бүгдийг нь аваад яв.' @_ᴠɴᴀʙɪ🦋