14

3K 344 11
                                    

Гэрээр дүүрэн хүүхдийн уйлах дуу хадах бөгөөд хажуугаар нь Жонгүгийн уянгалаг хоолой сонстоно. Тэдний хүү төрөөд аль хэдийн хоёр сар өнгөрсөн бөгөөд хэтэрхий уйланхай аж.

" Миний ханхүү битгий уйлаарай аав нь энд байна?"

Жонгүг хүүгээ арагдах гэж сүүлийн 30 минут оролдох бөгөөд амжилт эс олно.

" Хонгор минь, ямар хараал идмэрээ хүсээд байгаа юм бэ?"

Удалгүй хаалганы хонх дуугарч Жонгүг хүүгээ тэвэрсээр цааш явлаа. Хаалга онгойсон даруйд Жонсуг болон Жимин нар хүүхдийн живх барьсаар орж ирэх нь тэр.

"Ирчихэв үү? Алив Жонсог барьж бай?"

Жонгүг хүүгээ Жонсуг руу сунгасан боловч Жимин түүний өмнөөс хүүг тэврээд авав.

" Би чамайг түүнд хүрэх хэрэггүй гэж хэлсэн биз дээ Пак Жимин!"

Жонгүг шууд л хүүгээ булааж аван Жимин рүү хашигчиж эхлэлээ.

" Ахаа болилдоо та хэдий хүртэл түүнийг үзэн ядах гэсэн юм? Бүх зүйл ард үлдсэн шүү дээ?"

" Амаа тат! Тэр миний нүдэн дээр нөхөртэй минь унтаж байсан байхад яагаад би түүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж!"

Жонгүг тасралтгүй уйлах хүүгээ бүүвэйлсээр орон дээр тавихдаа хангалттай уурлаж байсан юм.

" Хэрвээ чи наад биеэ үнэлэчээ яг одоо эндээс зайлуулахгүй бол өөрөө эндээс явж болно шүү!"

Жонсог унтсан даруйд Жонгүг нөгөө өрөөнөөс гарч ирэн тэднийг учиргүй хараагаад унав.

" Ахаа та чинь-..."

" Гуйя Жонсуг, надад хэцүү байна? Чи намайг биш юм аа гэхэд өөрийгөө бодож болохгүй байна уу"

"Ахаа уучилаарай... Бид гэрлэх гэж байгаа?"

-

" Сайн уу Жонгүг? Юу болсон бэ-"

" Хараал идсэн новш минь сонсож бай! Чиний юу төлөвлөөд байгааг мэдэхгүй ч тэр Жиминыгээ манайхаас хол байлгаарай!"

" Ямар нэгэн зүйл болоо юу-"

" Тиймээ болсон! Чиний хараал идсэн тэр нууц амраг чинь миний дүүгийн толгойг эргүүлээд байна! Чи яагаад намайг ингэж зовоогоод байгаа юм бэ?"

" Жонгүг, эхлээд тайвшир... Жимин надад ямар ч хамаагүй-"

Жонгүг бараг л утасны цаанаас гарж ирээд түүнийг зодчихсонгүй.

" Амаа тат! Миний хүүд ямар нэгэн зүйл тохиолдвол би чамайг алж орхино шүү Ким Тэхён!"

𝐃𝐈𝐑𝐓𝐘 𝐌𝐈𝐍𝐃Where stories live. Discover now