3. Улаан түгшүүр.

5.2K 610 26
                                    

"УЛААН ТҮГШҮҮР!!! STAR КАФЕД, ЯГ ОДОО. ХУРДЛААРАЙ!!!"
-У Сэүн 

Сэүнээс ирсэн зурвсыг уншчихаад "Яршигтай юм." хэмээн амандаа бувтначихаад хэдий өндиймөөргүй байсан ч орноосоо босон хувцсаа солиод Сэүний хэлсэн кафег зүгэллээ. 

STAR кафед орж ирэн заалыг тойруулан хараад Сэүнийг хайвал тэр цонхны дэргэдэх суудал дээр нэгэн охины хамт сууж байлаа. 

Гүнзгий амьсгаа аван гаргачихаад "Чи ч надад өртэй болж байна даа, У Сэүн." хэмээн өөртөө хэлчихээд тэдний зүг очлоо. 

"Хүүе, хайраа. Юу хийж байгаа юм бэ?" хэмээн түүний дэргэд очин хоолойгоо нарийсган дуугарлаа. 

Сэүнтэй хамт сууж байсан охин бид хоёр ээлжлэн гайхаж харснаа "Хайр аа гэнэ ээ?" хэмээн гайхсан бололтой асуув. 

Сэүн намайг харчихаад сандарч байгаа дүр эсгэн "Х-хайр аа, энд юу хийж яваа юм? Чамайг найзуудтайгаа дэлгүүр хэсэж байгаа гэж бодсон юмсан." гэж хэлээд суудлаасаа өндийн миний хажууд ирж зогслоо. 

"У Сэүн, чи өөрийгөө найз охингүй гэсэн биз дээ? Ямар инээдтэй амьтан бэ? Худал хэлэхээсээ ичихгүй байна уу?" хэмээн өнөөх охин ч мэдээж болоод байгаа зүйлсэд уурсан бухимдангуй дуугарлаа. 

"Чи хэн болчихоод хэний залуу руу уурлаад байгаа юм? Миний хайр чамд худал хэлээгүй. Найз охингүй юм чинь найз охингүй л гэж хэлнэ штээ." хэмээн Сэүнийг өмөөрөн үг хэлэхэд өнөөх охин учрыг нь олохгүй байгаа бололтой гайхан харав. 

"Тэгээд чи найз охин нь биш юм бол хэн юм?" 

"Би У Сэүний эхнэр, хоёр хүүхдийнх нь ээж байна." хэмээн чангаар хэлэхэд өнөөх охиноос гадна Сэүн болон кафед байгаа хүмүүс ч бидний ярианд анхаарлаа хандуулах нь тэр. Энэ хүмүүс яахаараа бусдын хэрэгт ийм дуртай байдаг байна аа? Мэдээж, энд гэр бүлийн маргаан болж байгаа нь ойлгомжтой байхад өөрсдийнхөө хэрэгт анхаарч болдоггүй юм байх даа? 

Сэүн гарнаас минь татаад "Бёл аа, чи арай хэтрүүлээд байна." хэмээн чихэнд минь аажуухан шивнэлээ. Харин надад болих бодол огт байсангүй. Үүнийг далимдуулаад үргэлж намайг ийм хэрэгт хутгадаг Сэүнээр ч гэсэн нэг сайн тоглоод авах санаатай байна. 

Би шуудхан нөгөө охины гараас атгахад тэр ч гайхсан бололтой надруу харна.

"Би адилхан эмэгтэй хүн болохоор л чамд үүнийг хэлж байна шүү. Үнэндээ, би ч гэсэн түүнд чам шиг хөл алдан дурлаж байсан үе байсан. Гэхдээ энэ залуу бол харагдаж байгаа шигээ найрсаг, сайхан нэгэн биш. Эхэндээ надад хайртай байсан ч, хүүхэд төрүүлээд царай алдаж эхлэхэд өөр эмэгтэйчүүдтэй уулзаж эхэлсэн. Би ч яахав, ингээд зовсоор байгаад насыг барна. Харин чи ийм эрчүүдээс хол байх хэрэгтэй." хэмээн хэлээд худлаагаасаа уйлж эхлэхэд кафед байгаа хүмүүс Сэүн рүү жигшсэн янзтай харж, энд тэнд жиг жуг хийн түүний талаар ярилцах нь сонсогдоно.

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Where stories live. Discover now