4. "Би илүү од юм байна."

5.3K 605 55
                                    

Сэүн бид хоёр 14 хоног тутамд, бямба гаргийн орой бүрийг хамт гадуур гарч өнгөрөөдөг юм. Заримдаа кино үзэж, бүжгэнд явж, нэгнийхээ гэрт очин хоол хийж идэж, онцгой тохиолдолд хосууд шиг болздог.

Энгийн өмд цамц өмсөн гэрээсээ гаран Сэүнтэй уулзахаар товлосон газраа ирлээ. Энэ удаад бид хоёр жижигхэн лоунжинд уулзахаар болсон бөгөөд товлосон газраа ирвэл өнөөдөр Open-Mic болж байлаа.

"Бёл аа." гэх дуу гарсан зүг харвал Сэүн үүдэнд нь зогсчихсон надруу харан даллаж байлаа.

"У Сэүн түрүүлж ирээд л. Өнөөдөр чинь юу болоо вэ?" хэмээн гайхсаар хэлэхэд "Хааяа ч гэсэн эрт ирж болдог юм байгаа биз дээ? Орцгооё." гэж хэлээд намайг дагуулан дотогш орлоо.

Дотогш орвол тайзан дээр дуулах нэгний намуухан уянгалаг хоолой сонстох бөгөөд доторх уур амьсгал нь нэг л дулаахан мөн таатай байх ажээ. Хоёр хүний жижигхэн ширээнд ирж суугаад нэг нэг шил шар айраг болон оройн хоол захичихаад сууж байх зуур, хүмүүс ч нэг нэгээрээ нэмэгдсээр байлаа.

"Жижигхэн хэрнээ гоё газар байна." хэмээн Сэүнд хэлэхэд "Харин тийм байгаа биз?" хэмээн их л өөрөө бахархангуй хэлээд нүүр дүүрэн малийх нь яг л ээждээ магтуулаад баярлаж байгаа 6 настай жаахан хүү шиг л харагдана. Ийм байж бас охидын дунд алдартай гээд байгаа юм шүү.

Сэүн бид хоёрын захиалсан зүйлс хэдийн ирчихсэн тул бид хоолоо идэн шар айргаа балгалангаа тайзан дээр дуулах хүмүүсийн хувцасны өнгийг ажиглаж байлаа.

"Хүмүүс тайзан дээр хар өнгийн хувцас илүү их өмсөж байгаа биз дээ?" хэмээн Сэүнийг хэлэхэд "Үгүй ээ, цагааныг илүү их өмсөж байна." хэмээн би эсэргүүцлээ.

"Тэгвэл хоёулаа яг дараагийн 10 хүний хувцасны өнгийг тоолоод хэнийх нь зөв болохыг харцгаая." хэмээн Сэүн хэллээ.

"Болж байна. Хожсон нь яах юм?" хэмээн асуухад Сэүн хэсэг бодол хийснээ "Нэгнийхээ нэг хүслийг биелүүлье." гэхэд Сэүн ч толгой дохин зөвшөөрч бид гараа барилцан тохиролцоо хийлээ.

Тайзан дээр гарах хүмүүс нэг юм уу, хоёр дуу дуулчихаад ээлж дарааллан солигдсоор байлаа. Бид ч хүмүүсийн хувцсыг алдахгүй тоолсоор байлаа. Эцэст нь 10 хүн гарч дуусахад бидний тооны харьцаа 4:4 болсон бөгөөд, үлдсэн хоёр хүний нэг нь ягаан нөгөө нь саарал өнгийн хувцастай байсан юм.

"Өө, тэнцчихлээ штээ." хэмээн намайг хошуугаа унжуулан хэлэхэд "Одоо тэгвэл сүүлийнх. Одоо гарч ирэх хүн хар хувцастай байвал би ялж, харин цагаан байвал чи ялна. Ойлгосон уу?" гэхэд нь би ч инээмсэглэн толгой дохиод "Ойлголоо." хэмээлээ.

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Where stories live. Discover now