28. Царайлаг ягаан гахай

3.2K 419 30
                                    

Жүнмён ах их л урвагар харагдах бөгөөд юу болсныг нь мэдэхээр түүний дэргэд очин суулаа.

"Та яагаад ингэтлээ урвайчихаа вэ?" гэж асуухад Жүнмён ах надруу их л гунигтай харснаа "Сэүний үеэл дүү байна аа? Сүбин. Жаахан охин байсан байна. Надаас их олон дүү юм байна билээ." гэчихээд буцан доош харах нь их л гунигтай харагдав.

Ахад Сүбин тэгтлээ их таалагдсан юм байх даа? Уг нь нөгөө эмэгтэйдээ сэтгэлтэй хэвээрээ гэж бодсон юмсан. Тийм олон жил хайрлачихаад ийм хурдан сэтгэл нь хөрчихсөн юм болов уу? Аль эсвэл хуримаа хийх гэж байгаа болохоор мартахаар шийдсэн юм болов уу? Хэдий мартахаар шийдсэн байлаа ч санасны зоргоор ийм амархан мартагдчихна гэж баймааргүй л юм даа.

Жүнмён ахтай дахиж ярилцах гэсэн ч надтай олигтой үг дуугарахгүй байсан болохоор би ч түүнтэй ярилцах гэж хичээхээ болилоо. Надад ямар хийж чадах зүйл байх биш.

Сэүнтэй түрүүн утсаар ярихад үсчинд байна гэсэн бөгөөд удахгүй дууслаа гэж байсан. Одоо бараг дууссан байх гэж бодоод залгахад тийм ч удалгүй Сэүн утсаа авлаа.

"Сэүн аа, чи дуусч байна уу?" хэмээн түрүүлж асуулаа.

"Арай болоогүй байна аа."

"Түрүүн л болоогүй байна гэсэн биз дээ. Чи одоо үсээ юун удаан засуулдаг юм."

Хүн санаад байх чинь алга болчих юм.

"Би үсээ засуулаагүй ээ. Харин будуулж байна." гэж хэлэхэд нь би гайхаж орхилоо.

Сэүнийг үсээ буддаг төрлийн хүн гэж бодоогүй юмсан.

"Ямар өнгөөр будуулж байгаа юм?" хэмээн гайхсаар асуухад "Дуусчихаад зургаа явлууъя." гэчихээд утсаа тасаллаа.

Сэүн үсчинд завгүй, харин Жүнмён ах өрөөндөө гуниглаж суугаад л. Уг нь амралтын өдрийг хөгжилтэй өнгөрүүлье гэж бодсон юмсан.

Ямартай ч дэлгүүр орж зайрмаг авч иддэг хэрэг ээ. Ядаж өөрийгөө баярлуулахаас.

Дэлгүүр орон гүзээлзгэнэтэй зайрмаг авчихаад гэрийн ойролцоо байх саравчинд суун зайрмагаа идэх зуураа утсаараа цахим шуудангуудаа шалгалаа. Өмнө нь дадлага хийж байсан 3,4 газраас ажлын санал ирсэн бөгөөд өөр бусад газрууд ч шинэ ажилтан шалгаруулж авах ажлын зар олныг оруулсан байв.

Ямар газар ажилд орохоо хурдхан шийдээд ажилд орох өргөдөл өгөхгүй бол бүр оройтох нь байна.

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Where stories live. Discover now