19. "Миний найз бүсгүй болооч?"

4.6K 549 45
                                    

Сургууль руу явахад бэлэн болчихоод Жүнмён ахтай хамт гэрээс гарлаа. Өчигдөр оройжин Жүнмён ах надад үглэж, уурлаж, мөн гомдоллосон бөгөөд өнөө өглөө намайг сургууль руу хүргэж өгөхөөр болов.

Аав ээжид Сэүний талаар ямар нэгэн зүйл хэлээгүй ч, тэр аав ээж хоёрын хажууд ч үглэхээ болиогүй юм.

Жүнмён ах хүргэж өгнө гэсэн болохоор Сэүнд өнөө өглөө намайг ирж авах хэрэггүй гэдгийг хэдийн хэлчихсэн. Яг үнэндээ энэ нь нэг талаараа сэтгэлд амар байна. Учир нь бид өчигдөр бараг л үнсэлцэх шахсан шүү дээ. Би түүний нүүрлүү харна гэж бодохоос ч ичиж байна.

Сургуулийн үүдэнд ирэн машинаас буухын өмнө Жүнмён ах нүдээ онийлгон надруу их л чухал харснаа "Тэр шар залуугаас хол байна шүү." гэхэд нь би хариу хэлэлгүй зүгээр л түүнийг шоолсоор машинаас нь буулаа.

Би Жүнмён ахыг ингэж аашилж байгааг нь буруутгахгүй ээ. Охин бүр ахынхаа хувьд үргэлж жаахнаараа байдаг шүү дээ. Ах нар бол охин дүүгийнхээ шидэт нөмрөгтэй хамгаалагч нь л гэсэн үг. Одоо хүртэл ахынхаа нүдэнд цэцэрлэгийн жаахан охин шиг харагддаг гэдгээ мэдэх болохоор Жүнмён ахыг үнэхээр буруутгаж чадахгүй.

Эцсийн эцэст тэр намайг л хамгаалж байгаа шүү дээ. Одоохондоо ингэж дургүйцэж байгаа ч, удахгүй Сэүнийг сайн мэдээд ирэхээрээ ингэж аашилахаа болино гэж найдаж байна.

Ангидаа орж ирэн суувал Сэүн хараахан ирээгүй байлаа. Түүнийг хүлээх зуураа утасныхаа тоглоомыг тоглоно.

Дахиад л түүнтэй бараг үнсэлцэх шахсан минь толгойд буув. Түүний амьсгал урууланд минь мэдрэгдэж, миний уруул түүнийхтэй нийлэхэд маш ойрхон байсан. Энэ талаар бодох тусам зүрх минь түргэн цохилж байлаа.

Гайхалтай, Сэүний талаарх бодлоос болон анхаарал сарниад тоглоомондоо хожигдчихлоо. Уг нь рекордоо эвдэхэд ойрхон байсан юмсан.

Удалгүй ангийн хаалгаар Сэүн орж ирэн хажууд минь ирж суулаа.

"Өглөөний мэнд! Ах чинь өчигдөр их уурласан уу?"

"Нэлээн л үглэсэн. Ахаас удаан хол байсан болоод ч тэр үү тийм аймшигтай үглээ гэдгийг нь мартаж орхиж."

Жүнмён ах үнэхээр дэндүү яншаа. Би лав түүний ирээдүйн эхнэрийг дэндүү ихээр өрөвдөж байна.

Аль болох өчигдрийн талаар бодохгүйг хичээх боловч үнэхээр чадахгүй нь. Тэр талаар Сэүнийг ямар нэгэн зүйл хэлэх болов уу гэж бодсон ч үгүй бололтой.

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Where stories live. Discover now