12. Яршигтай хүүхэмсэг гахай царайт

4.9K 665 57
                                    

Сэүн Бёл хоёр хамтдаа лекцийн танхимд орж ирэн цуг сууцгаах бөгөөд Бёл уулзсан цагаасаа эхлэн утас руугаа гөлрөн хэн нэгэнтэй зурвас бичилцэн, инээмсэглэн суух нь Сэүний бухимдлыг үнэхээр их төрүүлж байгаа аятай харагдана. 

Хоёр гараа зөрүүлэн элгэндээ тэвэрсэн Сэүн Бёлын зүг нүдээ онийлгон харсаар "Хөөе, Ким Бёл. Чи хэнтэйгээ ингэтлээ инээлдээд байгаа юм?" хэмээн асуулаа. 

Бёл утас руугаа ширтсэн чигтээ "Ахын найз." гэхээс өөр зүйл хэлсэнгүй, үргэлжлүүлэн зурвас бичсээр байлаа. 

"Аан, нөгөө уулзаагүй удсан убба чинь юм уу?" хэмээн Сэүн уурлах болон ёжилохын голд хэлэхэд сая л нэг юм Бёл утаснаасаа харцаа салган Сэүн рүү гайхан харлаа. 

"Яагаад ийм хоолойгоор хэлээд байгаа юм?" 

"Зүгээр л гайхсан юм. Чамайг убба гэх мэтийн үг хэлж эрчүүдтэй аальгүйтдэг гэж огт мэдээгүй болоод л тэр." хэмээн хэлэхдээ илүү ууртай сонсогдох бөгөөд энэ байдал Бёлд мэдээж таалагдсангүй. 

"Багаасаа хамт байсан ахдаа сайн хандаж байгаа минь эрчүүдтэй аальгүйтэх болж байгаа хэрэг үү? Тэгвэл чи өөрөө юу юм? Таарсан эм хүйстэн болгон луугаа шүлсээ савируулдаг гахай царайт чинь." гэчихээд Бёл өөрийн хамаг юмаа хамаад өөр тийшээ очиж суулаа. 

Сэүн түүний зүг харсаар "Хн, хайртай уббагаа өмөөрөөд уурлаж байгааг нь." гэчихээд хэсэг суусны эцэст тэсвэр алдагдан Бёл дээр очих гэсэн ч хэдийн хажууд нь хэн нэгэн охин ирж суучихаад олон зүйлс ярьж байсанг сая л анзаарав. Сэүн босох гэсэн ч багш нь орж ирснээр суудалдаа сууж үлдэхээс өөр аргагүй болох нь тэр.

----------

Муу гахай царайт чинь юу вэ? Эрчүүдтэй аальгүйтээд гэнэ шүү. Би хэчнээн дургүй ч гэсэн түүнийг охидуудтай янз бүр болоход нь юу ч хэлдэггүй байхад, надад яаж ингэж хандаж чадаж байна аа? 

Сэүнтэй зөндөө хэрэлдэж, нэгнээ доош нь хийдэг ч үргэлж тоглоомоор ханддаг байсан тул огт тоодоггүй байсан ч саяны хэлсэн үг нь үнэхээр сэтгэл өвдөж байна. Түүний суудал рүү эргэн харвал хажуудаа хэдийн нэг охин суулгачихсан байх бөгөөд нөгөө охин нь зогсоо зайгүй чалчиж, инээсээр байлаа. Хн, өөрөө ийм юм байж. Үнэхээр гомдож байна. 

Утсанд минь Сэүнээс зурвас ирсээр байсан ч огтхон ч нээж үзэлгүй үл тоон, хичээлээ хийсээр суулаа. Хичээл тарахад хурдан хичээл номоо цүнхэндээ хийчихээд ангиас түрүүлэн гарч явлаа. Хэдий ангиас түрүүлэн гараад хурдан хурдан алхан явсан ч удалгүй Сэүн намайг гүйцээд хүрээд ирэх нь тэр.

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Dove le storie prendono vita. Scoprilo ora