5. Хэн Ромео юм?

5.4K 608 57
                                    

Цайны газраас өдрийн хоолоо идчихээд гарч ирэхэд цайны цаг дуусахад нэлээн хэдэн минут дутуу байлаа. Сургуулийн хонгилоор тайван гэгч нь алхан хичээл орох ангиа зүглэж байтал сургуулийн зарлалын самбар дээр Кёнсүү ямар нэгэн зурагт хуудас нааж байх нь харагдав.

Хувцсаа нэг янзалчихаад, хоолойгоо засаад түүний дэргэд очиход Кёнсүү надруу эргэж харан өнөөх дулаахан инээмсэглэлээрээ инээмсэглээд "Сайн уу?" хэмээн мэндлэв.

"Сайн. Сайн уу? Энэ юу юм?" хэмээн түүний зурагт хуудсыг заан асуувал "Валентинаар манай жүжгийн клуб 'Ромео Жульетта' тоглох гэж байгаа юм. Тэгээд дүрийн сонгон шалгаруулалт зарлаж байгаа юм." гэлээ.

"Чамайг оюутны холбоонд л байдаг гэж бодсон юмсан. Тэгсэн жүжиглэдэг бас дуулдаг байх нь ээ." гэж хэлээд инээмсэглэхэд Кёнсүү бага зэрэг ичсэн бололтой доошоо хараад толгойгоо илэв.

"Чи манай шалгаруулалтанд ирж ороорой."

"Би жүжиглэж чадахгүй байх аа. Би ерөөсөө жүжиглэж үзэж байгаагүй штээ."

"Хэрвээ хэзээ ч туршиж үзэхгүй бол хэзээ ч мэдэхгүй гэдэг байх аа? Жүжиглэж үзээгүй юм бол чадахгүй гэдгээ яаж мэдэж байгаа юм?" гэхэд нь нээрээ л яаж мэдхэв гэсэн бодол төрлөө. Магадгүй өмнө нь оролдож үзээгүй зүйлээ туршаад үзэх хэрэгтэй ч юм билүү?

"Тэгвэл би очино оо." гэхэд Кёнсүү надад арай жижиг хэмжээтэй хуудас өгөөд "Амжилт хүсье. Дараа уулзацгаая." гэж хэлээд цааш эргэн явж, би ч түүний өгсөн хуудсыг хэсэг ширтчихээд хичээл орох ангиа зүгэллээ.

———-

Өнөөдөр Сэүнээс арай эрт тардаг тул түүнийг хүлээх зуураа сургуулийн номын сан орон "Ромео Жульетта"-н номыг аван буйдан дээр суугаад зарим нэг алдартай хэсгүүдийг нь уншлаа. 

Зарим хэсэг нь бага зэрэг ичмээр санагдах бөгөөд, өөрийгөө Жульеттагаас илүү Өрлөг эхийнх нь дүрд илүү тохирох юм шиг санагдаж байв. Жүжгийн зохиолыг анхааралтайгаар унших зуураа Жульеттаг дөнгөж 13 настай байсныг мэдээд нэлээд их гайхав. Постмодернизмийн үе гэхээр 16-р зууны хавьцаа л гэсэн үг. Тэр үед л хүн төрөлхтний соёл ийм байж дээ хэмээн бодоод өнгөрөв.

Хичээл завсарласан бололтой оюутнуудын хөл хөдөлгөөн болон дуу шуу нэмэгдэхэд нь номоо гэрээр авахаар бичүүлчихээд Сэүн рүү залгавал тэр намайг сургуулийн үүдэнд хүлээж байгаагаа хэллээ. 

Сургуулийн үүдэнд очив уу үгүй юу Сэүн шуудхан л мөрөөр минь тэвэрч аваад "Бёл аа, өлсөөд байна. Олон цаг хичээлд дарааллаад суучихсан чинь яг өлсөж үхлээ. Бурхан минь, намайг авраач." гэсээр сүр дуулиан болно. 

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Where stories live. Discover now