20. У Сэүний төрсөн өдөр.

4.1K 505 26
                                    

Албан ёсоор Сэүний найз охин болоод хэдийн хоёр долоо хоног өнгөрчихөж. Энэ хугацаанд мэдээж өмнөх шигээ байх хэцүү санагдаж, үргэлж ичээд байсан хэдий ч бид хоёр ярилцсны эцэст өмнөх шигээ байхаар шийдсэн юм.

Нэгнийхээ хажууд гол нь өөрийнхөөрөө л байх нь чухал шүү дээ. Тэглээ ч хэнээс ч илүү нэгнийгээ мэддэг учир өөр дүрд тоглох нь утгагүй хэрэг.

Сэүний төрсөн өдөр болоход хэдхэн хоног үлдсэн. Би одоо хүртэл ямар бэлэг сонгохоо мэдэхгүй байгаа учир үнэхээр галзуурах нь. Өмнө нь Сэүнд зүгээр л хүссэн зүйлийг нь аваад өгчихдөг байсан ч энэ удаад өөр шүү дээ.

Сэүний төрсөн өдрийг өмнө нь хамт тэмдэглэж байсан ч энэ жил анх удаагаа найз охиных нь хувиар тэмдэглэх гэж байна шүү дээ. Онцгой байх хэрэгтэй.

Үнэндээ түүнд ямар бэлэг өгөхөө үнэхээр мэдэхгүй нь ээ...

———

Тавхайгаа эргэтэл дэлгүүр хэссэн ч би үнэхээр Сэүнд тохирох бэлэг олоогүй юм. Яахаа мэдэхгүй байх зуур Сэүний төрсөн өдөр хүртэл хэдийн 3 хоног үлдчихэж.

Өөрийнхөө толгойг ашиглаад бэлэг сонгож чадахгүй байгаагаас хойш Сэүний найзуудаас тусламж авахаар Чанёолтой холбогдлоо. Сэүнтэй үерхсний дараа албан ёсоор найзуудтай нь танилцаагүй тул Чанёолоос бусадтай нь уулзаж үнэхээр чадахгүй нь.

Сэүн өнөөдөр аав ээжийнх рүүгээ явсан тул гэрт нь очвол Чанёол ганцаараа байсан бөгөөд түүнрүү урьдчилаад ярьчихсан байсан юм.

"Чанёол аа, Сэүнд үнэхээр бэлэг олж чадахгүй нь ээ." хэмээн урвагар гэгч нь хэлчихээд буйдан дээр нь суулаа.

"Яагаад тэр вэ? Чи ямар Сэүний юунд дуртайг мэдэхгүй гэх зовлон байх биш. Зүгээр л дуртай зүйлийг нь өгчих л дөө." гэж хэнэггүйхэн хэллээ.

Муу тэнэг дэлдэн, тийм амархан байсан бол би юу гэж ингэтлээ зовж байх билээ. Ингэхэд Чанёолтой уулзана гэдэг зөв санаа байсан болов уу?

"Үгүй ээ, би онцгой байлгах хэрэгтэй байна. Урьд жилүүдэд би дандаа л дуртай зүйлийг нь өгдөг байсан."

"Гэхдээ цаадахын чинь сонирхол сүүлийн үед нэлээн өөрчлөгдсөн." хэмээн их л чухал царайлсаар хэлэхэд нь "Сүүлийн үед Сэүн юу сонирхож байгаа юм?" хэмээн асуулаа.

"Миний бодлоор Сэүн сүүлийн үед амьтан судлал их сонирхож байгаа. Бүр ялангуяа оцон шувуунд дэндүү их дуртай болоод байгаа. Оцон шувууны талаар их боддог юм шиг байсан. Зүв зүгээр байж байснаа л гэнэт гэнэт 'хөөрхөн оцон шувуу', 'оцон шувууг харамлаад байна','оцон шувуу толгойноос гарахаа байлаа' гээд л байдаг болсон." хэмээн үнэхээр л чин сэтгэлээсээ ярьж байв.

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Where stories live. Discover now