25. Чанёолын зөвлөгөө

3.6K 456 56
                                    

Бёл Сэүний өрөөний үүдэнд удаан гэгч нь уйлчихаад явсны дараа Сэүн өрөөнөөсөө гарч ирэн Чанёол дээр шуудхан очлоо.

"Бёл зөндөө их уйлсан уу? Яана аа. Надад маш их гомдож байгаа байх даа. Би арай хэтрүүлчихсэн үү?" гэсээр үнэхээр л санаа зовж, сандарсан янзтай харагдана.

"Та хоёр одоо насанд хүрсэн хүмүүс байж асуудлаа шууд ярилцаад, шийдэж болдоггүй хэрэг үү? Бёлд аль хэдийн уурлахаа болиод, бүр санаад үхэх гээд байсан юм байж заавал ингэх хэрэг байсан юм уу?" хэмээн Чанёол их л залхсан хоолойгоор хэллээ.

"Би Бёлд маш олон удаа өөрт нь маш их хайртайгаа хэлээд, тайлбарлаад, батлаад харуулаад байхад Бёл өөртөө эргэлзсээр л байсан. Дандаа л өөрийгөө дутуу үнэлээд байсан болохоор надад өөр арга байсангүй ээ."

"Гэхдээ чи сая ямар үнэмшилтэй байсан гээч? Чамайг жинхнээсээ л ингээд Бёлоос салах гэж байна л гэж бодлоо."

Чанёолыг ийн хэлэхэд Сэүн толгой руу нь нэг цохиод "Тэнэг ээ, юу гэж иймхэн юмнаас болоод Бёлоос салж байдаг юм. Би чинь Бёлд ямар их хайртай билээ дээ? Зүгээр л энэ завшааныг ашиглаад Бёлд жаахан сургамж үлдээх гэсэн юм." гэчихээд "Бёл аа, хайрыгаа уучлаарай." гэсээр утасныхаа дэлгэцэн дээр байх Бёлын зургийг үнсэнэ.

Сэүн Бёлыг нэг сайн хашрааж аваад, сургамж өгчих юм бол түүнийг дахиж өөрт нь эргэлзэхгүй гэж бодсон хэрэг. Тэр өдөр Бёлын хэлсэн үгс Сэүнийг дэндүү их өвтгөсөн. Бёлыг хэнээс ч илүү нандигнан, зөвхөн түүнийг л дэндүү ихээр хайрлаж байхад Бёл түүнд итгэлгүй эргэлзсэнд, бүр тийм муухай үгс хэлсэнд нь үнэхээр их гомдсон.

Яахав, Сэүний талаарх зарим яриа үнэн л дээ. Түүнийг ахлах сургуульд байх үеэс хойш олны харц үргэлж түүн дээр тусаж, охид бүсгүйчүүд араас нь дугаарладаг байсан нь үнэн. Эр хүн л болсон хойно тэр олон эмэгтэйчүүдээс өөрт таалагдснаа юу гэж зүгээр өнгөрөөх билээ? 

Сэүн чинь хэдийн нас биенд хүрчихсэн эр хүн шүү дээ. Эмэгтэй хүний асуудал бол байх л зүйл. Гэсэн ч Сэүн Бёлд худлаа хэлсэн зүйл байхгүй шүү дээ. Ямар өмнө нь эмэгтэй хүнтэй ойртож үзээгүй гэж Бёлд худлаа хэлчихсэн биш. Бёл Сэүн хоёр удаан хугацаанд найзууд байсныхаа хувьд Бёл Сэүнийг тойрон хүрээлдэг эмэгтэйчүүдийн талаар сайн мэднэ. Тийм ч болохоор Сэүн Бёлыг өөрт нь хэнээс ч илүү итгэж, ойлгоно гэж найдсан юм. Гэсэн ч эмэгтэй хүн л бол эмэгтэй хүн л байх юм даа.

Сэүн Бёлд маш их хайртай болохоор хэлсэн үгсэнд нь удаан гомдож бас уурлаж чадаагүй ээ. Бас Бёлыг тийм ч сайн ойлгохгүй байсан юм. Өнгөрсөнд болсон бүхнийг Бёл өөрөө мэдэж байж яагаад гэнэтхэн тэгтлээ уурласанг ойлгохгүй байсан юм. Ямар Сэүн Бёлтой үерхэж байх хоорондоо өөр эмэгтэйтэй уулзсан биш, зүгээр л өнгөрсөнд болсон явдал шүү дээ. 

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Where stories live. Discover now